Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
E. Бүх баярын жагсаалуудын ялгаатай дэд олонлогууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$1$-ээс $m$-ын хооронд байх (өөрсдөө орно) $n$ ширхэг бүхэл тоонуудын $a$ дарааллын хувьд $f(a)$-аар $a$-ын ялгаатай дэд дарааллуудын тоог тэмдэглэв (хоосон олонлог мөн орно)
Танд 2 бүхэл тоо $n$ болон $m$ өгөгдөнө. $S$ нь $1$-ээс $m$ хүртэлх тоонуудаас тогтох $n$ урттай бүх дарааллуудын олонлог байг. Тэгвэл $S$-д байх бүх $a$-уудын $f(a)$-уудын нийлбэрийг $10^{9} + 7$ модулаар бодож олно уу.
Оролт
Ганц мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{6}$) өгөгдөнө -- эдгээр нь цуваануудын элементын тоо болон элементүүдийн дээд хязгаарыг илэрхийлнэ.
Гаралт
Харгалзах нийлбэрийг $10^{9} + 7$ модулаар бодсон утга болох ганц бүхэл тоо $c$-г хэвлэнэ.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
1 3
Гаралт
6
Оролт
2 2
Гаралт
14
Оролт
3 3
Гаралт
174