Codeforces Round #804 (Div. 2)
23:28:10 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
C. Хүнд үйл явц
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд $n$ элементтэй $a$ цуваа өгөгдөв. $a$-ын элемент бүр нь $0$ эсвэл $1$ байна.
Зөвхөн 1-ээс тогтох $a$-ын дараалсан элементүүдийн хамгийн урт дэд сегментийн уртыг $f(a)$ гэж тэмдэглэе. Та $f(a)$-г хамгийн их байлгахаар $k$-аас ихгүй 0-үүдийг 1-үүд болгон өөрчилж болно.
Оролт
Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 3*10^{5}, 0 ≤ k ≤ n$) өгөгдөнө -- эдгээр нь $a$-ын элементийн тоо болон параметр $k$-г илэрхийлнэ.
2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоонууд $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 1$)-ууд өгөгдөнө -- эдгээр нь $a$-ын элементүүдийг илэрхийлнэ.
Гаралт
Эхний мөрөнд сөрөг биш бүхэл тоо $z$-г хэвлэнэ -- энэ нь 0-үүдийг 1-үүд болгох $k$-аас ихгүй өөрчлөлтийн дараах $f(a)$-ын хамгийн их утга байна.
2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоонууд $a_{j}$-уудыг хэвлэнэ -- эдгээр нь өөрчлөлтүүдийн дараах $a$ цувааны элементүүд байна.
Хэрэв олон хариулт байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
7 1 1 0 0 1 1 0 1
Гаралт
4 1 0 0 1 1 1 1
Оролт
10 2 1 0 0 1 0 1 0 1 0 1
Гаралт
5 1 0 0 1 1 1 1 1 0 1