Codeforces Round #716 (Div. 2)
03:13:06 |
Codeforces Round #717 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #718 (Div. 1)
4 өдрийн дараа |
Codeforces Round #718 (Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Global Round 14
13 өдрийн дараа |
B. Автобусанд суух
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Автобусыг $2n$ эгнээнүүд бүхий суудлуудтай гэж үзье. $n$ эгнээнүүд бүхий суудлууд нь зүүн талд байх ба $n$ эгнээнүүд бүхий суудлууд нь баруун талд байна. Эгнээ болгон нь 2 хүн суулгаад дүүрнэ. Иймд автобусны нийт багтаамж нь $4n$ байх юм.
Автобусанд $m$ ($m ≤ 4n$) ширхэг хүмүүс суудал эзэлсэн байна гэж үзье. Автобусанд орж ирэх зорчигчид нь $1$-ээс $m$ хүртэл дугаарлагдсан байна (тэдгээрийн автобусанд орж ирэх дараалал).
Суудал эзэлсэн байдлын загвар нь доорх хэлбэртэй байна:
$1$-дэх эгнээний зүүн цонхон талын суудал, $1$-дэх эгнээний баруун цонхон талын суудал, $2$-дахь эгнээний зүүн цонхон талын суудал, $2$-дахь эгнээний баруун цонхон талын суудал, ... , $n$-дэх эгнээний зүүн цонхон талын суудал, $n$-дэх эгнээний баруун цонхон талын суудал.
Бүх цонхон талын суудлыг эзэлсний дараа ($m > 2n$-ын хувьд) цонхон биш талын суудлууд эзлэгдэнэ:
$1$-дэх эгнээний зүүн цонхон биш талын суудал, $1$-дэх эгнээний баруун цонхон биш талын суудал, ... , $n$-дэх эгнээний зүүн цонхон биш талын суудал, $n$-дэх эгнээний баруун цонхон биш талын суудал.
Бүх зорчигчид нэг эцсийн зогсоол уруу явж байгаа. Эцсийн зогсоол хүрмэгц, зорчигчид өгөгдсөн дарааллаар буух юм.
$1$-дэх эгнээний зүүн цонхон биш талын суудал, $1$-дэх эгнээний зүүн цонхон талын суудал, $1$-дэх эгнээний баруун цонхон биш талын суудал, $1$-дэх эгнээний баруун цонхон талын суудал, ... , $n$-дэх эгнээний зүүн цонхон биш талын суудал, $n$-дэх эгнээний зүүн цонхон талын суудал, $n$-дэх эгнээний баруун цонхон биш талын суудал, $n$-дэх эгнээний баруун цонхон талын суудал.
Зургийн тайлбар: $n = 9$ ба $m = 36$ байх үеийн суулгалт.
Танд $n$ болон $m$-ын утгууд өгөгдөв. $1$-ээс $m$ хүртэлх $m$ ширхэг тоонуудыг зорчигчид автобуснаас буух дарааллаар нь хэвлэнэ үү.
Оролт
Ганц мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n ≤ 100, 1 ≤ m ≤ 4n$) өгөгдөнө -- эдгээр нь эгнээнүүдийн хосын тоо болон зорчигчдын тоог илэрхийлнэ.
Гаралт
$1$-ээс $m$ хүртэлх $m$ ялгаатай бүхэл тоонуудыг зорчигчид автобуснаас буух дарааллаар нь хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
2 7
Гаралт
5 1 6 2 7 3 4
Оролт
9 36
Гаралт
19 1 20 2 21 3 22 4 23 5 24 6 25 7 26 8 27 9 28 10 29 11 30 12 31 13 32 14 33 15 34 16 35 17 36 18