A. Харилцан-Анхны цуваа

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n$ элементтэй цуваа өгөгдөх ба та аль болох цөөн үйлдлээр уг цувааг харилцан-анхны цуваа болгох ёстой.

Үйлдэл болгондоо та $10^{9}$-ээс ихгүй өөрийн хүссэн ямар нэг эерэг бүхэл тоог цувааны ямар ч байрлалд нэмж болно.

Хэрэв цувааны ямар ч 2 зэргэлдээ тоонууд нь харилцан-анхны байвал уг цувааг харилцан-анхны гэнэ.

Тооны онол дээр 2 бүхэл тоо $a$ болон $b$-ын хувьд хэрэв эдгээр тоонуудыг 2-ууланг нь хуваах цорын ганц эерэг бүхэл тоо нь $1$ бол эдгээрийг харилцан-анхны гэж хэлдэг.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө -- энэ нь өгөгдсөн цувааны элементүүдийн тоог илэрхийлнэ.

2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоонууд $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$)-ууд өгөгдөнө -- эдгээр нь $a$ цувааны элементүүдийг илэрхийлнэ.

Гаралт

Эхний мөрөнд бүхэл тоо $k$-г хэвлэнэ -- энэ нь $a$ цувааг харилцан-анхны болгоход нэмэх шаардлагатай элементүүдийн хамгийн бага тоо байна.

2-дахь мөрөнд $n + k$ ширхэг бүхэл тоонууд $a_{j}$-уудыг хэвлэнэ -- эдгээр нь $k$ ширхэг элементүүдийг цуваан дээр нэмсний дараах $a$ цувааны элементүүд байна. Шинэ цуваа нь харилцан-анхны байх ёстойг анхаарна уу. Энэ нь ямар ч зэргэлдээ 2 утга нь харилцан-анхны байх ёстой юм. Мөн шинэ цуваа нь анхны цуваа $a$ дээр $k$ ширхэг элементийг нэмэх замаар гаргаж авсан байх ёстой.

Хэрэв олон тооны хариулт байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
2 7 28
Гаралт
1
2 7 9 28
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...