C. Петя болон Файл Систем

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саяхан програмчлалын хичээл дээр Петя өөрийн компьютер дээрээ яаж хурдан файл болон хавтаснуудыг үүсгэж чадахаа үзүүлжээ. Гэвч тэр үүнээс уйдан илүү үр бүтээлтэй зүйл хийхээр шийджээ. Тэр аль хавтас дотроо хамгийн олон хавтас агуулж байгааг (хавтас дотор байгаа хавтаснуудийн дотор байгаа хавтаснуудыг ч бас тооцно) болон аль хавтас нь дотроо хамгийн олон файл (хавтас дотор байгаа хавтаснуудын дотор байгаа файлуудыг ч мөн адил тооцно) агуулж байгааг тооцоолохоор шийдэв.

Илүү тодруулвал хавтасны дотор агуулагдах бүх хавтас түүнд байгаа гэж тооцогдоно. Тухайн хавтас өөрийгөө дотроо байгаа гэж үзэхгүй. Файл нь аль нэг хавтас дотор агуулагдаж байгаа л бол тэр хавтас дотор байгаа гэж үзнэ.

Илүү ойлгомжтой болгохын тулд жишээ тест болон тайлбарыг сайн уншина уу.

Танд Петягийн үүсгэсэн хэдэн файлуудын байршил өгөгдсөн. Файлуудын хаана байгааг заасан замууд нь дараах хэлбэртэй байна.

diskName:\folder1\folder2...\ folder$_n$\fileName энд:

  • diskName нь {C,D,E,F,G} үсэгнүүдийн нэг байна
  • folder$_1$, ..., folder$_n$ хавтасны нэрнүүд. Хавтасны нэрнүүд нь хоосон биш латин жижиг үсгүүд болон $0-9$ хүртэлх цифрүүдээс тогтсон тэмдэгт мөр байна. ($n ≥ 1$)
  • fileName нь 'name.extension' форматтай файлын нэр байна. Үүнд 'name' болон 'extension' хоёр нь жижиг латин үсгүүд болон $0-9$ хүртэлх цифрүүдээс тогтох тэмдэгт мөр байна.

Мөн бидэнд ямар ч файл 'diskName:\fileName' байрлалд байхгүй гэдэг нь мэдэгдэж байгаа. Тэр нь бүх файл аль нэг хавтас дотор агуулагдаж байна гэсэн үг юм. Иймээс хатуу диск нь хавтас биш юм.

Петяд дотроо хамгийн ихдээ хэдэн хавтас агуулсан хавтас байгааг болон дотроо хамгийн ихдээ хэдэн файлыг агуулсан хавтас байгааг олоход тусла.

Оролт

Мөр бүрт $100$-аас хэтрэхгүй тэмдэгттэй файлын байршилууд өгөгдсөн. Нийт мөрийн тоо $100$-аас хэтрэхгүй. Бүх файлын байршил зөв өгөгдөх ба нэг файлын байршил олон удаа өгөгдөхгүй.

Тест нь хамгийн багадаа $1$ мөр байна.

Гаралт

Дотроо хамгийн их хавтас агуулсан хавтас дотроо хэдэн хавтас агуулсан байгааг болон дотроо хамгийн олон файл агуулсан хавтас хэдэн файл агуулсан байгааг нэг мөрөнд хоосон зайгаар тусгаарлан хэвлэнэ. Жич хатуу диск нь хавтас биш.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
C:\folder1\file1.txt
Гаралт
0 1
Оролт
C:\folder1\folder2\folder3\file1.txt
C:\folder1\folder2\folder4\file1.txt
D:\folder1\file1.txt
Гаралт
3 2
Оролт
C:\file\file\file\file\file.txt
C:\file\file\file\file2\file.txt
Гаралт
4 2

Тэмдэглэл

In the first sample we have one folder on the "C$" disk. It has no subfolders, which is why the first number in the answer is $0$. But this folder contains one file, so the second number of the answer is $1$.

In the second sample we have several different folders. Consider the "folder1$" folder on the "C$" disk. This folder directly contains one folder, "folder2$". The "folder2$" folder contains two more folders -- "folder3$" and "folder4$". Thus, the "folder1$" folder on the "C$" drive has exactly $3$ subfolders. Also this folder contains two files, even though they do not lie directly in the folder, but they are located in subfolders of "folder1$".

In the third example we see that the names of some folders and some subfolders are identical. Consider the "file$" folder, which lies directly on the "C$" disk. That folder contains another "file$" folder, which in turn contains another "file$" folder, which contains two more folders, "file$" and "file2$". Thus, the "file$" folder, which lies directly on the "C$" disk, contains $4$ subfolders.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...