D. Дугуйн уралдаан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мария дугуйн уралдаанд оролцдог.

Уралдааны зам Лукерн нуурын эрэг дээр байх ба зүгээр хэлбэрийг нь давтана. Таны мэдэж байгаачлан нуур зөвхөн шулуун хэсгүүдээс бүрдэх ба хойд, урд, баруун, зүүн чиглэлтэй байна.

Координатын системийг тайлбарлая, $Ox$ тэнхлэг нь зүүнээс баруун тийш чиглэх ба $Oy$ тэнхлэг нь урдаас хойшоо чиглэнэ. Уралдааны эхлэлийн цэг нь замын хамгийн урд цэг байна (хэрвээ ийм хэд хэдэн цэг байвал хамгийн зүүн талынх нь байна). Оролцогчид уралдаанаа эхлэх ба хойд зүгт явна. Замын бүх шулуун хэсэгт оролцогчид дөрвөн чиглэлийн аль нэгээр (хойд, урд, баруун, зүүн) явах ба хөдөлгөөний чигээ зөвхөн шулуун хэсгүүдийн муруйлт дээр л өөрчлөнө. Мэдээж оролцогчид буцаж явахгүй энэ нь тэд чиглэлээ хойноос урагшаа, баруунаас зүүн тийш, зүүнээс баруун болон урдаас хойшоо солихгүй гэсэн үг.

Мария залуу хэвээрээ байна мөн тэр зарим эргэлтэнд бүрэн итгэлтэй биш байна. Өөрөөр хэрвээ Мариа бүтэлгүйтэх эсвэл эвгүй эргэвэл аюултай ба усруу унана. Өөрөөр хэлбэл хэрвээ эргэлтэнд Мария буруудвал шууд усруу унахаар байвал уг эргэлтийг аюултай гэж үзнэ.

Марияг тэмцээнд бэлэн болоход туслаж зам дээрх аюултай эргэлтүүдийн тоог тодорхойлно уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($4 ≤ n ≤ 1000$) байх ба замын шулуун хэсгүүдийн тоо.

Дараагийн $(n + 1)$ мөр бүрт хос бүхэл тоон утга $(x_{i}, y_{i})$ ($ - 10 000 ≤ x_{i}, y_{i} ≤ 10 000$) байна. Эдгээр цэгүүдийн эхнийх нь эхлэх байрлал байна. Замын $i$-р шулуун хэсэг $(x_{i}, y_{i})$ цэгээс эхэлж $(x_{i + 1}, y_{i + 1})$ цэгт дуусна.

Дараах зүйлүүд тодорхой байна:

  • эхний шулуун хэсэг хойшоо чиглэсэн байна
  • энэ замын хамгийн урд талын цэг (хэрвээ ийм олон цэг байвал эдгээрийн хамгийн баруун талын цэг) нь анхны цэг байна
  • эцсийн цэг нь эхний цэгтэй давхцана (өөрөөр эхлэх байрлал);
  • замын дурын хос шулуун хэсэг огтлолцохгүй (хөрш хоёр хэсгээс бусад тохиолдолд, хөрш хэсгүүд яг нэг цэгээр огтлолцоно)
  • ямар ч хоёр цэг ижил биш (эхний болон эцсийн цэгээс бусад тохиолдолд)
  • ямар ч хоёр хөрш шулуун хэсэг нэг чиглэлрүү чиглэхгүй мөн эсрэг чиглэлрүү чиглэхгүй.

Гаралт

Зам дээрх аюултай эргэлтүүдийн тоог илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
6
0 0
0 1
1 1
1 2
2 2
2 0
0 0
Гаралт
1
Оролт
16
1 1
1 5
3 5
3 7
2 7
2 9
6 9
6 7
5 7
5 3
4 3
4 4
3 4
3 2
5 2
5 1
1 1
Гаралт
6

Тэмдэглэл

Эхний жишээ дараах зурагтай харгалзана:

Зураг дээр та зөвхөн $(1, 1)$ цэг дээрх эргэлтэнд л азгүй нөхцөл байдалд усанд унаж болохыг харуулсан байна. Ингээд хариулт $1$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...