A. Дугуй байр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася дугуй хэлбэртэй байранд амьдардаг ба хаалгууд нь $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байг

Өнөөдөр Вася уйтгарласан тул энэ хавиараа алхахаар шийджээ. Вася $a$ дугаартай хаалганд амьдардаг ба өсөх дарааллаар $b$ ширхэг хаалга дамжиж алхахаар болжээ (энэ тохиолдолд $n$ дугаартай хаалга таарвал $1$-рүү шилжинэ) . Хэрэв $b$ сөрөг утгатай байвал хаалганы дугаар буурах чиглэлд $|b|$ ширхэг хаалга дамжиж алхана (энэ тохиолдолд $1$-н дараа $n$ байна). Хэрэв $b = 0$ бол Вася өөрийн хаалганы ойр орчимд л хөдлөх аж.

Illustration for $n = 6$, $a = 2$, $b =  - 5$.$

Алхаж дуусаад ямар дугаартай хаалганы дэргэд байхыг нь Васяд тодорхойлоход нь тусална уу.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$, $a$, $b$ ($1 \le n \le 100, 1 le a \le n,  - 100 \le b \le 100$) гурван бүхэл тоо өгөгдөнө, харгалзан нийт хаалганы тоо, Васягийн хаалганы дугаар, хэр хол алхах зайг илтгэнэ.

Гаралт

Алхаж дуусаад Вася ямар дугаартай хаалганы дэргэд байхыг илэрхийлэх $k$ ($1 \le k \le n$) тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
6 2 -5
Гаралт
3
Оролт
5 1 3
Гаралт
4
Оролт
3 2 7
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээг зургаар үзүүллээ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...