Codeforces Round #804 (Div. 2)
00:17:04 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
7 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
9 өдрийн дараа |
G. Та бол мэргэшсэн
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 64 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Хялбар санал болгох систем тэдний тодорхой тооны найзуудад таалагдсан хэрэглэгчийн зүйлсийг санал болгоно. Энэ бодлогод та ийм системийн нэг хэсгийг хэрэгжүүлнэ.
Танд эд зүйлсийн жагсаалтын талаарх хэрэглэгчийн найзуудын бодол өгөгдсөн. Мөн танд эд зүйлийг хэрэглэгчид санал болгоход шаардлагатай энэ зүйлд дуртай найзуудын тоог заах $T$ утга өгөгдсөн.
Жагсаалт дахь ядаж хэрэглэгчийн $T$ найзад таалагдсан эд зүйлсийн тоог хэвлэ.
Оролт
Оролтын эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан гурван ширхэг бүхэл тоон утга: $F$ ($1 ≤ F ≤ 10$) буюу найзуудын тоо, $I$ ($1 ≤ I ≤ 10$) буюу эд зүйлсийн тоо ба $T$ ($1 ≤ T ≤ F$) утга байна.
Оролтын дараагийн $F$ мөрөнд хэрэглэгчийн найзуудын бодол байна. Хэрвээ $i$-р мөрийн $j$-р тэмдэгт '$Y$' байвал $i$-р найз $j$-р эд зүйлд дуртай байна харин '$NO$' байвал дургүй гэсэн үг.
Гаралт
Хэрэглэгчийн найзуудын ядаж $T$-д нь таалагдсан эд зүйлсийн тоог илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
3 3 2 YYY NNN YNY
Гаралт
2
Оролт
4 4 1 NNNY NNYN NYNN YNNN
Гаралт
4