E. Удирдлагаас гадуур

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд бүх орой хоорондоо холбогдсон чиглэлгүй граф өгөгдсөн. Хос орой бүрийн хувьд танд тэдгээрийг холбож байгаа ирмэгийн урт өгөгдсөн. Граф дахь хос орой бүрийн хоорондох хамгийн богино замуудыг олох ба тэдгээрийн хамгийн уртынх нь уртыг буцаа.

Оролт

Оролтын эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоон утга $N$ ($3 ≤ N ≤ 10$) байна.

Дараагийн $N$ мөр бүрт зайгаар тусгаарлагдсан $N$ бүхэл тоон утга байна. $i$-р мөрийн $j$-р бүхэл тоон утга $a_{ij}$ нь $i$ болон $j$ оройнуудыг холбож байгаа ирмэгийн урт юм. $i ≠ j$-н хувьд $a_{ij} = a_{ji}$, $a_{ii} = 0$, $1 ≤ a_{ij} ≤ 100$ байна.

Гаралт

Граф дахь дурын хос оройн хоорондох хамгийн богино замуудын хамгийн уртынх нь уртыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
0 1 1
1 0 4
1 4 0
Гаралт
2
Оролт
4
0 1 2 3
1 0 4 5
2 4 0 6
3 5 6 0
Гаралт
5

Тэмдэглэл

Та түлхүүр үгүүдийн товчилсон хэлбэрийг ашиглах ба дараах үгүүдийг ашиглаж чадахгүй:

define  
do  
for  
foreach  
while  
repeat  
until  
if  
then  
else  
elif  
elsif  
elseif  
case  
switch
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...