Codeforces Round #804 (Div. 2)
23:36:21 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
A. Баавгай ба 3-н бөмбөг
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Лимак бол жижиг туйлын баавгай юм.Түүнд $n$ ширхэг бөмбөг байгаа ба $i$-дахь бөмбөг нь $t_{i}$ хэмжээтэй юм.
Лимак өөрийн 3-н найздаа тус бүрд нь 1 бөмбөг өгөхийг хүсжээ.Бэлэг өгөх нь амархан биш -- Лимак найзуудаа баярлуулахын тулд 2 дүрмийг заавал дагах ёстой:
- Ямар ч 2 найз нь ижил хэмжээтэй бөмбөгнүүд авч болохгүй.
- Ямар ч 2 найз нь хэмжээний зөрүү нь $2$-оос илүү байх бөмбөгнүүд авч болохгүй.
Жишээлбэл, Лимак $4$, $5$ болон $3$ хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгож болно эсвэл $90$, $91$ болон $92$ хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгож болох юм.Гэхдээ тэрээр $5$, $5$ болон $6$ (2 найз нь ижил хэмжээтэй бөмбөг авна) хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгож болохгүй мөн тэрээр $30$, $31$ болон $33$ хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгож болохгүй (учир нь $30$ болон $33$ гэсэн хэмжээнүүдийн зөрүү нь $2$-оос их байна).
Таны даалгавар бол Лимак дээрх нөхцөлүүдийг хангах 3-н бөмбөг сонгож чадах эсэхийг шалгах юм.
Оролт
Эхний мөрөнд Лимак-д байгаа бөмбөгийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоо $n$ ($3 ≤ n ≤ 50$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($1 ≤ t_{i} ≤ 1000$) өгөгдөх ба энд $t_{i}$-аар $i$-дахь бөмбөгийн хэмжээг тэмдэглэв.
Гаралт
Хэрэв Лимак аль ч 2-ынх нь зөрүү $2$-оос ихгүй байх ялгаатай хэмжээтэй 3-н бөмбөг сонгож чадах бол "$YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.Бусад тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
4 18 55 16 17
Гаралт
YES
Оролт
6 40 41 43 44 44 44
Гаралт
NO
Оролт
8 5 972 3 4 1 4 970 971
Гаралт
YES
Тэмдэглэл
Эхний жишээнд, $4$-н бөмбөг байх ба Лимак дүрмийг хангаж байхаар тэдгээрийн 3-ийг сонгож чадна.Тэрээр $18$, $16$ болон $17$ хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгох ёстой.
2-дахь жишээнд, дүрмийг зөрчихгүйгээр 3-н найзад бэлэг өгөх ямар ч боломжгүй юм.
3-дахь жишээнд, нэгээс илүү бөмбөгнүүдийг сонгох арга байна:
- $3$, $4$ болон $5$ хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгоно.
- $972$, $970$, $971$ хэмжээтэй бөмбөгнүүдийг сонгоно.