F. Тойрог дээрх шоргоолжнууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$m$ урттай тойрог дээр $n$ шоргоолж байв. Шоргоолж нь нэг нэгж хугацаанд нэг нэгж зам явдаг. Анхандаа, $i$ дугаартай шоргоолж нь $s_{i}$ байрлал дээр байх ба $d_{i}$ (энэ нь $L$ эсвэл $R$ байна) чиглэлээр явах юм. Байрлалууд нь ямар нэг цэгээс эхлэн цагийн зүүний эсрэг дарааллаар дугаарлагдсан. Бүх шоргоолжны байрлалууд нь ялгаатай байна.

Бүх шоргоолжнууд нь нэгэн зэрэг хөдлөх ба, 2 шоргоолж бие биедээ хүрэх болгонд, тэд 2-уулаа өөрсдийн чиглэлээ солино. Нэг шоргоолжны хувьд ямар нэг чиглэлд хагас нэгж хугацаанд хөдлөх ба эсрэг чиглэлд үлдсэн хагас нэгж хугацаанд хөдлөх нь боломжтой гэдгийг анхаарна уу.

$t$ нэгж хугацааны дараах шоргоолжнуудын байрлалыг хэвлэнэ үү.

Оролт

Эхний мөрөнд шоргоолжны тоо, тойргийн урт болон нэгж хугацааны тоог илэрхийлэх 3-н бүхэл тоо $n$, $m$ болон $t$ ($2 ≤ n ≤ 3*10^{5}, 2 ≤ m ≤ 10^{9}, 0 ≤ t ≤ 10^{18}$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд бүхэл тоо $s_{i}$ болон тэмдэгт $d_{i}$ ($1 ≤ s_{i} ≤ m$ ба $d_{i}$ нь $L$ эсвэл $R$ байна) өгөгдөнө -- эдгээр нь $i$-дахь шоргоолжны эхлэх байрлал болон чиглэлийг илэрхийлнэ. $L$ болон $R$ чиглэлүүд нь харгалзан цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг чиглэлүүдийг илэрхийлэх юм.

Бүх $s_{i}$ байрлалууд нь ялгаатай байна.

Гаралт

$n$ ширхэг бүхэл тоонууд $x_{j}$-г хэвлэнэ -- энэ нь $t$ нэгж хугацааны дараах $j$-дэх шоргоолжны байрлалыг илэрхийлнэ. Оролтод өгөгдсөн дарааллаараа шоргоолжнууд нь $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 4 8
1 R
3 L
Гаралт
1 3
Оролт
4 8 6
6 R
5 L
1 R
8 L
Гаралт
7 4 2 7
Оролт
4 8 2
1 R
5 L
6 L
8 R
Гаралт
3 3 4 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...