E. Дурсгалын зүйлүүдийн хайгуул

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жонни олны сайн мэдэх компьютерын тоглоом тоглож байв. Тоглоом нь тоглогч дураараа аялж болох нэгэн улсад өрнөх ба эрэл хайгуулуудаа даван туршлага нэмэх замаар үргэлжилнэ.

Тухайн улсад $n$ ширхэг арал болон тэдгээрийн хооронд байх $m$ ширхэг гүүр байна, тиймээс та аль ч арлаас аль ч бусад арал уруу аялж чадна. Хэсэг гүүрнүүдийн голд эртний хүчирхэг дурсгалын зүйлүүд хэвтэж байв. Жонни дурсгалын зүйлүүдэд сонирхолгүй, гэхдээ тэрээр зарим нэг дурсгалын зүйлийг зарснаар мөнгө олж чадна.

Эхэндээ Жонни $a$ арал дээр байх ба дурсгалын зүйлийн-наймаачин $b$ арал дээр байна (тэд ижил арал дээр байх боломжтой). Жонни дурсгалын зүйл олохыг хүсэж байгаа ба, наймаачин дээр очоод түүнийгээ зарах юм. Цорын ганц хүндрэл нь гүүрнүүд нь хэтэрхий хуучин ба тэдгээрийн дээгүүр явж өнгөрсний яг дараа нь нурах юм. Жонни-ын тоглож буй баатар нь сэлж, нисэж мөн шилжиж чадахгүй ба, иймд уг бодлого нь хэтэрхий хүнд болж байгаа юм.

Жонни гүүрийн талийг өнгөрөөд, дурсгалын зүйлээ цуглуулаад ижил арал дээрээ эргэн ирж болохгүй гэдгийг анхаарна уу.

Жонни дурсгалын зүйл олоод үүнийгээ зарж чадах эсэхийг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд тоглоом дахь арлуудын тоо болон гүүрнүүдийн тоог илэрхийлэх 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n ≤ 3*10^{5}$, $0 ≤ m ≤ 3*10^{5}$) өгөгдөнө.

Дараагийн $m$ мөрийн мөр болгонд гүүрний тайлбар өгөгдөнө -- 3 бүхэл тоо $x_{i}$, $y_{i}$, $z_{i}$ ($1 ≤ x_{i}, y_{i} ≤ n$, $x_{i} ≠ y_{i}$, $0 ≤ z_{i} ≤ 1$) өгөгдөх ба, энд $x_{i}$ болон $y_{i}$ $i$-дахь гүүрээр холбогдох арлуудыг илэрхийлнэ, $z_{i}$ нь хэрэв уг гүүр нь дурсгалын зүйл агуулж байвал 1-тэй тэнцүү байна бусад тохиолдолд 0-тэй тэнцүү байх юм. Ямар ч хос арлуудын хооронд нэгээс олон гүүр байхгүй байна. Мөн ямар ч хос арлуудын хооронд аялан явах боломжтой байна.

Сүүлийн мөрөнд 2 бүхэл тоо $a$ болон $b$ ($1 ≤ a, b ≤ n$) өгөгдөнө -- эдгээр нь харгалзан Жонни болон дурсгалын зүйлийн-наймаачин байгаа арлуудыг илэрхийлнэ.

Гаралт

Хэрэв Жонни дурсгалын зүйл олоод үүнийгээ зарж чадах бол зөвхөн "YES" (хашилтгүйгээр) гэсэн үгийг хэвлэнэ үү. Бусад тохиолдолд "NO" (хашилтгүйгээр) гэсэн үгийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6 7
1 2 0
2 3 0
3 1 0
3 4 1
4 5 0
5 6 0
6 4 0
1 6
Гаралт
YES
Оролт
5 4
1 2 0
2 3 0
3 4 0
2 5 1
1 4
Гаралт
NO
Оролт
5 6
1 2 0
2 3 0
3 1 0
3 4 0
4 5 1
5 3 0
1 2
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...