B. z-эрэмбэ

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$z$-сургуулийн сурагч нэг төрлийн эрэмбэ болох $z$-эрэмбийг олжээ. $n$ элементтэй $a$ цуваа нь хэрэв дараах 2 нөхцөлийг хангаж байвал $z$-эрэмбэлэгдсэн гэнэ:

  1. тэгш $i$ бүрийн хувьд $a_{i} ≥ a_{i - 1}$ ,
  2. сондгой $i > 1$ бүрийн хувьд $a_{i} ≤ a_{i - 1}$ .

Жишээлбэл [1,2,1,2] болон [1,1,1,1] цуваанууд нь $z$-эрэмбэлэгдсэн байхад [1,2,3,4] цуваа нь $z$-эрэмбэлэгдээгүй байх юм.

Та цувааг $z$-эрэмбэлэгдсэн болгож чадах уу?

Оролт

Эхний мөрөнд $a$ цувааны элементийн тоо болох ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $a$ цувааны элементүүд болох $n$ бүхэл тоо $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Гаралт

Хэрэв $a$ цувааг $z$-эрэмбэлэгдсэн болгох боломжтой бол $z$-эрэмбийн дараах элементүүдийг илэрхийлэх $n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $a_{i}$-уудыг хэвлэнэ үү. Бусад тохиолдолд зөвхөн "Impossible" гэсэн үгийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
1 2 2 1
Гаралт
1 2 1 2
Оролт
5
1 3 2 2 5
Гаралт
1 5 2 3 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...