A. Габриел ба үст хорхой

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$9$-р ангийн сурагч Габриел хичээлийнхээ дараа ойгоор алхаж явахдаа модон дээр үст хорхой байгааг анзаарчээ. Үст хорхой нь газраас $h_{1}$ см өндөрт байна. Мөн энэ модны $h_{2}$ cm ($h_{2} > h_{1}$) өндөрт алим дүүжлээтэй байсан ба үст хорхой нь алим уруу мөлхөж байв.

Габриел үст хорхой хэзээ алимд хүрэхийг сонирхжээ. Тэрээр үст хорхой нь өдөртөө цагт $a$ см-аар дээш явах ба шөнөдөө цагт $b$ см-аар доош буудаг гэдгийг анзаарчээ.

Тэгвэл Габриел үст хорхой алимд хүрэхийг харахын тулд хэчнээн өдрийн дараа ойд эргэн ирэх ёстой вэ? Та өдрийг $10$ am-д эхлээд $10$ pm-д дуусдаг гэж үзэж болно. Габриел-ийн хичээл $2$ pm-д дуусдаг. Та Габриел-ийг яг хичээлийн дараа $2$ pm-ээс үст хорхойг анзаарсан гэж үзэх юм.

Ой мод нь ид шидтэй ба иймд үст хорхой нь газар доошоо орж болох ба тэгээд алим уруу дээшилнэ гэдгийг анхаарна уу.

Оролт

Эхний мөрөнд үст хорхойн болон алимны байрлалын өндрийг сантиметрээр илэрхийлэх 2 бүхэл тоо $h_{1}, h_{2}$ ($1 ≤ h_{1} < h_{2} ≤ 10^{5}$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд үст хорхойн өдрөөр дээшлэх болон шөнөөр доошлох зайг сантиметр/цагаар илэрхийлэх 2 бүхэл тоо $a, b$ ($1 ≤ a, b ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Гаралт

Габриел эргэн ойд ирж үст хорхойг алимд хүрэхийг харахын тулд заавал хүлээх хоногийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоо $k$-г хэвлэнэ.

Хэрэв үст хорхой алимд хүрч чадахгүй бол ганц бүхэл тоо $ - 1$-г хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
10 30
2 1
Гаралт
1
Оролт
10 13
1 1
Гаралт
0
Оролт
10 19
1 2
Гаралт
-1
Оролт
1 50
5 4
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд эхний өдрийн $10$ pm-д үст хорхой нь $26$ өндөрт хүрнэ. Дараагийн өдрийн $10$ am-д тэрээр $14$ өндөр уруу бууна. Тэгээд эцэст нь уг өдрийн $6$ pm-д үст хорхой нь алимд хүрэх юм.

Сүүлийн жишээнд үст хорхой нь газраас доош орох ба дараагийн өдөр нь алимд хүрч байгааг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...