A. Жоёстик

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Найзууд консол дээр тоглохоор болжээ. Тэдэнд зөвхөн ганцхан цэнэглэгч болон хоёр жоестик байгаа. Анх эхний жоёстик $a_{1}$ хувь харин хоёрдахь нь $a_{2}$ хувьтай байхад цэнэглэгдсэн. Та зөвхөн минут тутмын эхэнд нь жоёстиктээ цэнэглэгчээ холбох ёстой. Хэрвээ цэнэглэгчид холбоогүй бол нэг минутанд жоёстикууд 2 хувиар цэнэгээ алдана эсвэл хэрвээ цэнэглэгчид холбосон бол 1 хувиар цэнэглэгдэнэ.

Тоглоом хоёр жоёстикууд хоёул цэнэгтэй байж үргэлжилнэ. Иймээс , хэрвээ минутын эхэнд аль нэг 1 хувиар цэнэглэгдсэн жоёстик цэнэглэгчид холбогдсон байх ёстой бөгөөд эсрэг тохиолдолд тоглоом зогсоно. Хэрвээ аль нэг жоёстик бүрэн цэнэггүй болсон тохиолдолд тоглоом зогсох болно.

Тоглоом үргэлжилж чадах хамгийн их минутыг ол. Тоглоомыг түр зогсоож болохгүй өөрөөр хэлбэл хором бүрт хоёр жоёстик хоёулаа ажиллаж байх ёстой. Жоёстик $100$-аас дээш хувийн цэнэгтэй байж болно.

Оролт

Эхний оролтын мөр нь $a_{1}$ болон $a_{2}$ ($1 ≤ a_{1}, a_{2} ≤ 100$) гэсэн хоёр эерэг бүхэл тоон утгуудыг агуулдаг бөгөөд нэгдэх болон хоёрдахь жоёстикуудын анхны цэнэгний түвшинг өгчээ.

Гаралт

Тоглоом үргэлжилж болох хамгийн их минутыг илэрхийлэх бүхэл тоон утгыг хэвлэ. Тоглоом аль нэг жоёстик нь цэнэггүй болтол үргэлжилнэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3 5
Гаралт
6
Оролт
4 4
Гаралт
5

Тэмдэглэл

Эхний жишээн дээр дараах алгоритмыг ашигласнаар тоглоом 6 минут үргэлжилнэ.

  • Эхний минутын эхэнд эхний жоёстикийг цэнэглэгчид холбох ба энэ минутыг дуусахад эхний жоёстик 4%, хоёр дахь нь 3%-тай байна;
  • Цэнэглэгчийн холболтыг өөрчлөхгүйгээр тоглолтыг үргэлжлүүлэхэд хоёрдахь минутын эцэст эхний жоёстик 5%, хоёрдахь нь 1%- тай байна;
  • Гуравдахь минут эхэлмэгц хоёрдахь жоёстикд цэнэглэгчээ холбон уг минутын дараа эхний жоёстик 3%, хоёрдахь нь 2%-тай байна;
  • Цэнэглэгчийн холболтыг өөрчлөхгүйгээр тоглоомыг үргэлжлүүлэхэд дөрөв дэх минутын эцэст эхний жоёстик 1%, хоёр дахь нь 3%-тай байна;
  • Тав дахь минутын эхэлмэгц эхний жоёстикийг цэнэглэгчид холбон уг минутын дараагаар эхний жоёстик 2%, хоёр дахь нь 1%-тай байна;
  • Зургаа дахь минут эхэлмэгц хоёр дахь жоёстикийг цэнэглэгчид холбон уг минутын дараагаар эхний жоёстик 0%, хоёр дахь нь 2%-тай байна.

Эхний жоёстик бүрэн цэнэггүй болоход тоглоом зогсоно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...