A. Цаг хүмүүс

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Цаг хүмүүс аюулд орсон байгаа бөгөөд Доктор Манхэттэн өөрийн найз Даниэл Дрейбергийн хамт тэд нарт аль болох эрт анхааруулах ёстой.Онгоцонд нийт $n$ ширхэг цаг хүмүүс байгаа бөгөөд $i$-дахь цаг хүн нь $(x_{i}, y_{i})$ цэг дээр байрлалтай байх юм.

Тэд онгоцыг энгийн ажиллагаанд оруулах хэрэгтэй бөгөөд тэдний зам дээр зарим нэг хүндрэлүүд тулгарчээ.Таны мэдэж байгаачлан Доктор Манхэттэн $i$ болон $j$ цаг хүмүүсийн хоорондох зайг $|x_{i} - x_{j}| + |y_{i} - y_{j}|$ гэж бодож байгаа ба жирийн хүн Даниэлийн хувьд хоорондох зайг томьёо ашиглан тооцоолох ажээ.

Уг үйл ажиллагааны амжилттай эсэх нь цаг хүн $i$ болон цаг хүн $j$-ын хоорондох зайг Доктор Манхэттэн тооцоолсон утга нь Даниэлийн тооцоолсонтой тэнцүү байх $(i, j)$ ($1 ≤ i < j ≤ n$) хосын тооноос хамаарах юм.Таныг эдгээр хосын тоог олохыг хүсжээ.

Оролт

Эхний мөрөнд цаг хүмүүсийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 200 000$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн бүр болгонд 2 бүхэл тоо $x_{i}$ болон $y_{i}$ ($|x_{i}|, |y_{i}| ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Зарим байрлалууд давхцаж болно.

Гаралт

Хоорондох зайг нь Доктор Манхэттэн тооцоолсон утга нь Даниэлийн тооцоолсонтой тэнцүү байх хос цаг хүмүүсийн тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1
7 5
1 5
Гаралт
2
Оролт
6
0 0
0 1
0 2
-1 1
0 1
1 1
Гаралт
11

Тэмдэглэл

Эхний жишээнд $1$ болон $2$-дугаар цаг хүмүүсийн хоорондох зай нь Доктор Манхэттэний хувьд $|1 - 7| + |1 - 5| = 10$-тай тэнцүү ба Даниэлийн хувьд байна.$(1, 1)$, $(1, 5)$ болон $(7, 5)$, $(1, 5)$ хосуудын хувьд Доктор Манхэттэн болон Даниэл ижил зайг тооцож гаргана.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...