A. Нөхөрсөг дүгнэлт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бэссие үнээ болон түүний найз Элсие Пи-ын өдрөөр тус бүр нь хөдөлдөг эвлүүлдэг тоглоом хүлээн авчээ.Тэдний эвлүүлдэг тоглоом нь $2 × 2$ бүхий хүснэгт ба '$A$', '$B$', болон '$C$'-г наасан 3-н хавтантай юм.3-н хавтан нь хүснэгт дээр байх ба нэг нүдийг хоосон үлдээнэ.Үйлдэл хийхийн тулд Бэссие эсвэл Элсие хоосон нүдтэй хөрш байх хавтанг уг хоосон нүд уруу доор дүрсэлснээр хөдөлгөнө.

Тэд үнэхээр амьдралын сайн найзууд(BFFLs) мөн эсэхийг тодорхойлохын тулд, Бэссие болон Элсие тэдгээрийн эвлүүлдэг тоглоомыг ижил хэлбэрт (үйлдлүүдийг 2 эвлүүлдэг тоглоомд 2 ууланд нь гүйцэтгэж болно) аваачих үйлдлүүдийн дараалал оршин байгаа эсэхийг мэдэхийг хүсжээ. Хэрэв 2 эвлүүлдэг тоглоомын нүднүүд дээр байх хавтан бүр нь ижил байвал уг 2 эвлүүлдэг тоглоомыг ижил хэлбэрт байна гэж үзнэ.Хавтангууд дээр үсгүүд наасан учраас эргүүлэлт болон тусгалууд нь зөвшөөрөгдөөгүй.

Оролт

Эхний 2 мөрөнд Бэссие-ын эвлүүлдэг тоглоомын анхны хэлбэрийг дүрслэх $2 × 2$ хүснэгт өгөгдөнө.Дараагийн 2 мөрөнд Элсие-ын эвлүүлдэг тоглоомын анхны хэлбэрийг дүрслэх $2 × 2$ хүснэгт өгөгдөнө.Хавтангуудын байрлал дээр '$A$', '$B$', болон '$C$'-г наасан байх ба хоосон нүд дээр '$X$'-г наасан байна.2 эвлүүлдэг тоглоом нь 2 уулаа үсэг бүрийг наасан яг нэг ширхэг хавтан агуулах ба яг нэг ширхэг хоосон байрлал агуулна.

Гаралт

Хэрэв эвлүүлдэг тоглоомууд нь ижил хэлбэрт очиж чадах бол (мөн Бэссие болон Элсие нь жинхэнэ BFFLs юм) "$YES$"(хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.Бусад тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
AB
XC
XB
AC
Гаралт
YES
Оролт
AB
XC
AC
BX
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээний хариулт нь зурагт дүрслэгдсэн байна.Бэссие-ийн хийх ёстой зүйл бол өөрийнхөө '$A$' хавтанг доошоо хөдөлгөх юм.

2-дахь жишээнд, 2 эвлүүлдэг тоглоом нь хэзээ ч ижил байрлалд байж чадахгүй.Харамсалтай нь Бэссие болон Элсие нь энэ бүхний дараа найзууд байх ёсгүй байж...

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...