A. Берландын парламент

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландад $n$ ширхэг улс төрч байдаг.Тэдгээр нь $1$-ээс $n$ хүртэлх бүхэл тоонуудаар дугаарлагдсан байна.Сондгой индекстэй бүх улс төрчид нь ардчилсан намынх ба тэгш индекстэй бүх улс төрчид нь бүгд найрамдах намынх болжээ.

Шинэ парламентын цугларалтын танхим нь $a × b$ сандлуудаас бүрдэх тэгш өнцөгт -- тус бүр нь $b$ ширхэг сандлуудтай $a$ ширхэг мөртэй байх юм.Хэрэв 2 сандал нь нэг талаараа нийлж байвал уг 2 сандлыг хөрш гэж үзнэ.Жишээлбэл, $2$-р мөрийн $5$ дугаартай сандал нь уг мөрийн $4$ болон $6$ дугаартай сандалтай хөрш бөгөөд $1$ болон $3$-р мөрийн $5$ дугаартай сандлуудтай мөн хөрш юм.Иймд, танхимын захын сандлуудыг тооцохгүйгээр бусад сандлууд нь ерөнхийдөө 4-н хөрштэй байх юм.

Хэрэв нэг намын (2 ардчилсан намын эсвэл 2 бүгд найрамдах намын) 2 улс төрч ойрхон суувал тэд намын дотоод асуудлаа байнга ярилцана гэдгийн бид мэдэж байгаа.

Улс төрчдийн тоо болон танхимын хэмжээ өгөгдсөн байхад ижил намын 2 гишүүн хөрш суудлуудад суугаагүй байхаар бүх улс төрчдийг суудалд суулгаж болох эсэхийг тодорхойлох программ бичнэ үү.

Оролт

Эхний мөрөнд харгалзан улс төрчдийн тоо, цугларалтын танхимын мөрийн тоо болон мөр болгонд байх суудлын тоог илэрхийлэх 3-н бүхэл тоо $n$, $a$ болон $b$ ($1 ≤ n ≤ 10 000$, $1 ≤ a, b ≤ 100$) өгөгдөнө.

Гаралт

Хэрэв тохиромжтой байдлаар улс төрчдэд суудлыг хуваарилах ямар ч арга байхгүй бол $-1$ гэж хэвлэнэ үү.

Бусад тохиолдолд $a$ ширхэг мөрөнд бодолтыг хэвлэх ба мөр болгон нь $b$ ширхэг бүхэл тоо агуулна.$i$-дахь мөрийн $j$-дэх бүхэл тоо нь уг суудалд сууж байгаа улс төрчийн индекс байна эсвэл хэрэв уг суудал нь хоосон хэвээр байх бол $0$ байх юм.Хэрэв олон боломжит бодолт байвал та алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 2 2
Гаралт
0 3
1 2
Оролт
8 4 3
Гаралт
7 8 3
0 1 4
6 0 5
0 2 0
Оролт
10 2 2
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээнд маш олон бодолт байх юм. Жишээлбэл,

3 2  
0 1

ба

2 1  
3 0

Дараах хуваарилалт нь

3 2  
1 0

буруу юм, учир нь $1$ болон $3$-дахь улч төрчид нь 2уулаа ардчилсан намынх боловч хөрш суудлуудад сууж байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...