A. Бяцхан Артем ба Царцаа

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Артем нэгэн царцаа олжээ. Тэрээр уг царцааг гэртээ авч ирсэн бөгөөд түүнд зориулан харайлт хийх талбай гаргаж өгчээ.

Тус талбай нь $1 × n$ хэмжээтэй бөгөөд дөрвөлжин нүднүүдээс тогтох шулуун зам хэлбэртэй ажээ. Талбайн нүд болгон нь уг нүдэн дээр царцаа ирсний дараа хийх харайлтын чиглэл болон тухайн харайлтын уртын хэмжээг агуулж байв. Царцаа эхний нүднээс эхлэн харайх бөгөөд нүднүүд дээрх зааварчилгыг даган харайсаар байх ажээ. Хэрэв тэрээр талбайгаас гадагш харайн гарвал царцаа дахин үсрэхээ болих байв. Артем хэзээ нэгэн цэгт царцаа талбайгаас харайж гарах эсэхийг мэдэхийг хүсжээ.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) өгөгдөх ба энэ нь царцаанд зориулсан талбайн уртыг илэрхийлнэ.

Дараагийн мөрөнд зөвхөн "<" болон ">" гэсэн тэмдэгтүүдээс тогтох $n$ урт бүхий тэмдэгт мөр өгөгдөх ба уг тэмдэгт мөрийн тэмдэгтүүд нь харгалзах нүднийхээ харайлтын чиглэлийг илэрхийлнэ. Дараагийн мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $d_{i}$ ($1 ≤ d_{i} ≤ 10^{9}$)-ууд өгөгдөх ба энэ нь харгалзан $i$-дахь нүдний харайлтын уртыг илэрхийлнэ.

Гаралт

Хэрэв царцаа харайлтаа хязгааргүй хугацааны туршид үргэлжлүүлэн хийсээр байх бол "INFINITE" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. Бусад тохиолдолд "FINITE" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
><
1 2
Гаралт
FINITE
Оролт
3
>><
2 1 1
Гаралт
INFINITE

Тэмдэглэл

Эхний жишээнд царцаа эхний нүднээс эхлэн харайх бөгөөд яг уг нүдний зэргэлдээх нүд уруу харайж очих юм. Тэрээр 2-дахь нүдэн дээр ирснийхээ дараа зүүн тийш 2 нүд харайх хэрэгтэй болох бөгөөд ингэснээр тэрээр талбайгаас гадагш харайн гарах юм.

2-дахь жишээнд царцааны харайлтын маршрут нь $1$ - $3$ - $2$ - $3$ - $2$ - $3$ гэх мэтчилэн үргэлжлэх юм. Иймд хариулт нь INFINITE байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...