Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
G. Зам тодруулах
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 64 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Unix-similar хавтасын систем дээр нэг зам өгөгджээ. Зам нь "$/$" тэмдэгтээр тусгаарлагдсан элементүүдээс бүрдэнэ. Жишээ нь: "$/usr/share/mysql/$..$/tomcat6/conf/server.xml$". Зам нь үндсэн чиглүүлэгчээс эхэлнэ (өөрөөр хэлбэл "$/$" тэмдэгтээс эхэлнэ гэсэн үг). Элемент тус бүр хавтас юм уу чиглүүлэгчийн нэрийг илэрхийлнэ. Эсвэл элемент нь хоёр тусгай элементийн нэг юм гэж ойлгоно: "$.$" эсвэл "$..$".
Эхний тэмдэгт нь одоогийн чиглүүлэгчийг илэрхийлнэ (жишээ нь "$/./usr/././share$" зам нь "$/usr/share$"-тай тэнцүү юм). Хоёр дахь "$..$" элемент нь эх чиглүүлэгч рүү хөтлөх утгыг илэрхийлнэ (жишээ нь "$/usr/share/../lib$" зам нь "$/usr/lib$"-тай тэнцүү).
Та өгөгдсөн замыг "$.$" болон эсвэл "$..$" гэсэн тусгай элемент агуулаагүй тийм зам руу хөрвүүлэх ёстой. Хэрэв ингэх боломжгүй бол "-1" гэж хэвлэнэ үү. Үүний гол шалтгаан нь үндсэн чиглүүлэгчээс эх чиглүүлэгч рүү хөдөлгөх оролдлого юм.
Оролт
Оролтын цорын ганц мөр нь өгөгдсөн замыг агуулна. Тус зам нь "$/$"-аар эхлэх ба "$/$"-аар тусгаарлагдсан элэементүүдээс бүтнэ. Хоёр "$/$" тэмдэгт нь ар араасаа цуварч орохгүй. "$/$" төгсч болох цорын ганц зам нь "$/$"-тай тэнцүү үндсэн чиглүүлэгчийн зам байна.
Элемент тус бүр нь "a$"-"z$", "0$"-"9$" болон цэгүүд ашиглаж болно. Ямар ч элемент нь "$.$" болон "$..$" гэсэн тусгай элементээс ялгаатай байх ба цэгүүдээс дор хаяж нэг тэмдэгтээр өөр байна.
Зам нь 1-1000 хооронд байна /1000 орно/.
Гаралт
Шаардлагатай замыг ол эсвэл -1 гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: Энхгэрэл
Жишээ тэстүүд
Оролт
/usr/share/mysql/../tomcat6/conf/server.xml
Гаралт
/usr/share/tomcat6/conf/server.xml
Оролт
/a/./././..
Гаралт
/