Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Байшингийн дугаар
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Берландын үндсэн гудамж нь шулуун шугам бөгөөд үүний дагуу $n$ ширхэг байшин баригдсан ($n$ тэгш тоо). Байшингууд гудамжны хоёр талд байрласан. Сондгой дугаартай байшингууд нь гудамжны нэг талд байрлах ба гудамжны эхлэлээс төгсгөл (зурган дээр: зүүнээс баруун тийш) хүртэл дарааллаар $1$-с $n - 1$ хүртэл дугаарлагдсан. Тэгш дугаартай байшингууд гудамжны нөгөө талд байрлах ба гудамжны төгсгөлөөс эхлэл (зурган дээр: баруунаас зүүн тийш) хүртэл дараалалтай $2$-c $n$ хүртэл дугаарлагдсан. Тэгш болон сондгой дугаартай харгалзах байшингууд бие биенийхээ яг эсрэг талд нь байх буюу $1$ дугаартай байшин $n$ дугаартай байшингийн эсрэг, $3$ дугаартай байшин $n - 2$ дугаартай байшингийн эсрэг, $5$ дугаартай байшин $n - 4$ дугаартай байшингийн эсрэг гэх мэтчилэн үргэлжилнэ.
Вася $a$ дугаартай байшинд боломжит хамгийн хурданаар очих хэрэгтэй. Тэр гудамжны эхлэлээс машинаа жолоодож эхлэх ба $a$ дугаартай байшинруу машинаа жолоодно. Гудамжны эхлэлээс $1$ болон $n$ дугаартай байшинд хүрэхийн тулд тэр яг $1$ секунд зарцуулна. Тэр мөн хоёр хөрш байшингийн зайг туулахдаа яг нэг секунд зарцуулна. Вася машинаа замын аль ч талд тавьж болно, тэгээд гудамжны эхлэл болон өөд өөдөөсөө харсан байшингууд хүртэлх зайг адилхан гэж үзнэ.
Таны ажил бол: Вася $a$ байшинд хүрэхэд шаардлагатай хамгийн бага цагийг ол.
Оролт
Оролтын эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $a$ ($1 ≤ a ≤ n ≤ 100 000$) байх ба харгалзан гудамжны байшингуудын тоо болон Васягийн хүрэх хэрэгтэй байшингийн дугаар байна. $n$ тоо тэгш байна.
Гаралт
Васягийн гудамжны эхлэлээс $a$ байшинруу очиход шаардлагатай хамгийн бага цагийг илэрхийлэх бүхэл тоон утгыг хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
4 2
Гаралт
2
Оролт
8 5
Гаралт
3
Тэмдэглэл
Эхний жишээн дээр гудамжинд дөрвөн байшин байгаа ба тал бүрт хоёр байшин байна. $2$ дугаартай байшин Васягийн баруун талын сүүлийнх байна.
Хоёр дахь жишээн дээр $n = 8$ байшинтай дээр буй зурагтай харгалзана. $5$ дугаарай байшин нь Васягийн зүүн талын сүүлээсээ хоёр дахь байшин байна.