D. Саадаар гүйх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тамирчин $x_{гараа} = 0$ цэгээс эхлээд $x_{бариа} = m$ координаттай цэг хүртэл гүйнэ (шулуун зам дээр).Мөн тамирчин үсэрч болно -- үсрэхийн тулд тэрээр эхлээд $s$ метрээс багагүй урттай гүйлт хийх ба (энэ тохиолдолд уг $s$ метрийн хувьд түүний замд ямар нэг саад байхгүй байх ёстой), үүний дараа тэрээр $d$ метрээс илүүгүй урттай үсрэлт хийж болох юм.Гүйх болон үсрэх нь зөвхөн зүүнээс баруун гэсэн чиглэлд зөвшөөрөгдсөн.Тэрээр зөвхөн саадгүй бүхэл тоон координат дээр байх цэгүүд дээр үсрэлтээ эхлүүлэх бөгөөд мөн дуусгах юм.Саадыг туулахын тулд заавал саадын баруун талд байх цэг дээр газардах шаардлагатай.

Тамирчны байгаа зам дээр $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ координатууд дээр байх $n$ ширхэг саад байна.Тэр саадууд дээгүүр явж болохгүй ба зөвхөн дээгүүр нь үсэрч чадна.Таны даалгавар бол тамирчин барианы цэг дээр очиж чадах эсэхийг тодорхойлох явдал юм.

Оролт

Эхний мөрөнд харгалзан тамирчны замд байх саадын тоо, барианы цэгийн координат, үсрэлтийн өмнөх гүйлтийн урт болон үсрэлтийн хамгийн их уртын хэмжээг илэрхийлэх 4-н ширхэг бүхэл тоо $n$, $m$, $s$ болон $d$ ($1 ≤ n ≤ 200 000$, $2 ≤ m ≤ 10^{9}$, $1 ≤ s, d ≤ 10^{9}$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд саадуудын координатуудыг илэрхийлэх $n$ ширхэг бүхэл тооны дараалал $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ m - 1$) өгөгдөнө.Гарааны цэг болон барианы цэг дээр саад байхгүй байх ба ямар ч цэг дээр нэгээс илүү саад байхгүй.Саадуудын координатууд нь дурын дарааллаар өгөгдөнө.

Гаралт

Хэрэв тамирчин барианы цэгт хүрч чадахгүй бол эхний мөрөн дээр "IMPOSSIBLE"(хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Хэрэв тамирчин гарааны цэгээс барианы цэг хүрч чадах бол дараах хэлбэрээр ямар нэг замыг хэвлэнэ үү:

  • Хэрэв тамирчин "$X$" метр дахин гүйх бол "$RUN X$>" ("$X$"-н эерэг бүхэл тоо байх ёстой) хэлбэртэй мөрийг хэвлэнэ.
  • Хэрэв тамирчин үсэрч эхлээд агаар дээр "$Y$" метр дахин байх бол "$JUMP Y$" ("$Y$"-н эерэг бүхэл тоо байх ёстой) хэлбэртэй мөрийг хэвлэнэ.

Бүх үйлдлүүд нь "$RUN$" болон "$JUMP$" заавал ээлжилсэн байх ба "$RUN$"-аар эхэлнэ мөн эдгээр нь хийгдэх дарааллаараа хэвлэгдэнэ. Барианы цэг дээгүүр үсрэх нь зөвшөөрөгдөөгүй боловч үсрэлтийн дараа барианы цэг дээр газардах нь зөвшөөрөгдсөн.Тамирчин нь барианд хүрмэгцээ зогсох ёстой.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 10 1 3
3 4 7
Гаралт
RUN 2
JUMP 3
RUN 1
JUMP 2
RUN 2
Оролт
2 9 2 3
6 4
Гаралт
IMPOSSIBLE
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...