Codeforces Round #804 (Div. 2)
00:09:24 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
7 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
9 өдрийн дараа |
C. Алдаатай Сурталчилгааны кодууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
"Судиславл Барс" шинэ жилийн онцгой саналын үеэр $n$ ширхэг сурталчилгааны код санал болгогдсон. Сурталчилгааны код бүр яг зургаан цифрээс тогтох ба зөв бол "Москито Шелтер" бар дээр нэг үнэгүй коктейл өгнө. Мэдээж бүх сурталчилгааны кодууд ялгаатай.
"Москито Шелтер" нь 9-д онгойдог ба Судиславл дахь үдэшлэг эрт буюу байнга 6-д эхэлдгээс хэрхэн сурталчилгааны кодуудыг алдаагүйгээр тодорхойлох вэ гэсэн олон асуудлууд бий болдог. Хэрвээ $k$-с ихгүй алдаатайгаар бичигдсэн бол сурталчилгааны код давтагдахгүйгээр тодорхойлогдож чадах хамгийн их $k$-г тооцоолох шаардлагатай. Үүн дээр $k = 0$ нь сурталчилгааны кодууд яг зөв орсон байх ёстойг илэрхийлнэ.
Энэ бодлогон дээрх алдаа гэдэг нь буруу тоонуудыг оруулах юм. Жишээлбэл "$123465$" утга нь "$123456$" сурталчилгааны кодтой харьцуулахад хоёр алдаа агуулж байна. Юу ч болсон оруулсан утга дахь алдааны тоо яг зургаан цифрээс тогтоно.
Оролт
Оролтын эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 1000$) тоо байх ба сурталчилгааны кодуудын тоо байна.
Дараагийн $n$ мөрүүдийн мөр бүрт нэг сурталчилгааны код байх ба яг 6 цифрээс тогтоно. Бүх сурталчилгааны кодууд ялгаатай. Сурталчилгааны кодууд "$0$" цифрээр эхэлж болно.
Гаралт
Хэрвээ хамгийн ихдээ $k$ алдаатай бичигдсэн бол дурын сурталчилгааны код давтагдахгүйгээр тодорхойлогдож чадах хамгийн их $k$-г хэвлэ (сурталчилгааны кодын уртаас хэтрээгүй).
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
2 000000 999999
Гаралт
2
Оролт
6 211111 212111 222111 111111 112111 121111
Гаралт
0
Тэмдэглэл
Эхний жишээн дээр $k < 3$ ба хэрвээ барын үйлчлүүлэгч "$090909$" утгыг бичсэн бол аль сурталчилгааны код яг үүнтэй харгалзахыг тодорхойлох боломжгүй.