Codeforces Round #804 (Div. 2)
23:03:14 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
A. Зургуудад санал өгөх
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Улирлын тал дууссаныг тэмдэглэн Берланд мужийн их сургуулийн нэгэн тэнхимийн оюутнууд шилдэг зурагт санал өгөхөөр болжээ.Тэд зургуудыг сошиал сүлжээнүүдэд байршуулах ба ялагчийн сонгохдоо дүрмүүд мөрдөх юм: хамгийн их лайк цуглуулсан зураг ялна. Хэрэв олон тооны зураг хамгийн их лайк цуглуулсан бол ялагч нь эхлээд ийм тооны лайк авсан зураг байх юм.
Эдгээр залууст лайкын үзүүлэлтээр ялагчийг тодорхойлж тусална уу.
Оролт
Эхний мөрөнд хэвлэгдсэн зургуудын нийт лайкын тоог илэрхийлэх ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд $n$ ширхэг эерэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 1 000 000$) өгөгдөх ба энд $a_{i}$-аар $i$-дахь лайкыг авсан зургийн илтгэгчийг тэмдэглэв.
Гаралт
Санал хураалтад ялсан зургийн илтгэгчийг хэвлэнэ.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 1 3 2 2 1
Гаралт
2
Оролт
9 100 200 300 200 100 300 300 100 200
Гаралт
300
Тэмдэглэл
Эхний жишээнд $1$ илтгэгчтэй зураг нь 2 лайктай (эхний болон 5-дахь),$2$ илтгэгчтэй зураг нь 2 лайктай (3-дахь болон 4-дэх) ба $3$ илтгэгчтэй зураг нь нэг лайктай (2-дахь) байна.
Иймд ялагч нь $2$ илтгэгчтэй зураг байна, учир нь:
- $3$ илтгэгчтэй зургаас их лайктай;
- $1$ илтгэгчтэй зурагтай ижил тооны лайктай боловч $2$ илтгэгчтэй зураг нь 2-дахь лайкаа эхэлж авсан байна.