C. Тагнах синдром 2

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тагнах синдромын үр дүнг ажигласны дараа, Яаш өөрийн арга барилынхаа алдаануудыг олжээ.Тэрээр одоо Сиддхант шиг мэргэжлийн тагнуулч шифрийг энгийнээр хэрэглэх болон Цезарийн шифр шиг эртний шифр хэрэглэдэггүй гэдэгт итгэх болжээ.Сиддхантын өгүүлбэрүүдийг хэдэн долоо хоног ажигласны дараа Яаш шинэ шифрийн арга барилыг олж мэджээ.

Өгөгдсөн өгүүлбэрийн хувьд шифрлэлт нь дараах байдлаар явагдана:

  1. Өгүүлбэрт байгаа бүх үсгийг жижиг үсэг болгон хувиргана.
  2. Өгүүлбэрийн үг бүрийг тус тусаар нь тонгоруулна.
  3. Өгүүлбэр дэх бүх хоосон зайг арилгана.

Жишээлбэл өгүүлбэрт шифрлэлт явагдахад хэрхэн хувирахыг доор үзүүлэв.

Kira is childish and he hates losing

the resulting string is

ariksihsidlihcdnaehsetahgnisol

Одоо Яаш-д шифрлэгдсэн тэмдэгт мөр болон хэсэг үгүүдийн бүртгэл өгөгджээ.Түүнд зөвхөн бүртгэлд байгаа үгүүдээр бичигдсэн ямар нэг эх өгүүлбэр олоход тусална уу.Тэмдэглэл:өгөгдсөн үгүүдийн аль нь ч өгүүлбэрт олон удаа хэрэглэгдэж болно.

Оролт

Эхний мөрөнд шифрлэгдсэн өгүүлбэрийн уртыг илэрхийлэх ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10 000$) өгөгдөнө.2-дахь мөрөнд $n$ ширхэг Англи жижиг үсгүүдээс бүрдэх шифрлэгдсэн өгүүлбэр $t$ өгөгдөнө.

3-дахь мөрөнд өгүүлбэрийг тайлж уншихад хэрэг болох үгүүдийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 100 000$) өгөгдөнө.Дараагийн $m$ мөрийн мөр болгонд зөвхөн Англи том болон жижиг үсгээс тогтох хоосон биш үг $w_{i}$ ($|w_{i}| ≤ 1 000$) байна.Бүх үгүүдийн нийт урт нь $1 000 000$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Ганц мөрөнд эх өгүүлбэрийг хэвлэнэ.Мөн дор хаяж ганц хариу байх бөгөөд хэрэв олон хариулт байвал тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
30
ariksihsidlihcdnaehsetahgnisol
10
Kira
hates
is
he
losing
death
childish
L
and
Note
Гаралт
Kira is childish and he hates losing 
Оролт
12
iherehtolleh
5
HI
Ho
there
HeLLo
hello
Гаралт
HI there HeLLo 

Тэмдэглэл

2-дахь жишээнд олон тохирох хариулт байгаа бөгөөд "HI there HeLLo" эсвэл "HI there hello" та алийг нь ч хэвлэсэн болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...