Codeforces Round #804 (Div. 2)
23:43:14 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
B. Улиг болсон бодлого
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Ноён Санта дэлхийн бүх шилдэг програмистуудаас нэгэн улиг болсон бодлогыг асуужээ.Санта тэдэнд $m$ бүхэл тоог өгөх ба тэднээс $n$-ын факториал нь яг $m$ ширхэг тэгээр төгссөн байх нийт хэчнээн ширхэг эерэг бүхэл $n$ тоо байгааг асуух юм.Та тэдгээр програмистуудын дунд байгаа бөгөөд тус бодлогыг та бодож чадах уу?
Оролт
Ганц мөрөнд факториалын төгсгөлд байх тэгийн тоог илэрхийлэх бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 100 000$) өгөгдөнө.
Гаралт
Эхний мөрөнд $n$-ын факториал нь яг $m$ ширхэг тэгээр төгссөн байх $n$-үүдийн утгуудын тоог илэрхийлэх $k$ тоог хэвлэнэ.Дараа нь эдгээр $k$ утгуудыг өсөх дарааллаар хэвлэнэ.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
5 5 6 7 8 9
Оролт
5
Гаралт
0
Тэмдэглэл
$n$-ын факториал гэдэг нь $1$-ээс $n$ хүртэлх бүх бүхэл тоонуудын үржвэртэй тэнцүү бөгөөд өөрөөр хэлбэл $n! = 1*2*3*...*n$ байна.
Эхний жишээнд, $5! = 120$, $6! = 720$, $7! = 5040$, $8! = 40320$ мөн $9! = 362880$ байна.