Codeforces Round #804 (Div. 2)
23:09:14 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
A. Эбони ба Ивори
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Данте "Савиор"-той тулалдахаар болжээ.Тэрээр түүнтэй сэлмээрээ тулалдахаас өмнө түүний хуягийг устгах хэрэгтэй байв.Дантед 2 ширхэг Эбони болон Ивори гэсэн буу байгаа бөгөөд эдгээр бууны аль нь ч сөрөг биш тооны буудалт хийх чадалтай юм.
Хуягийг оносон сум тутамд, Эбони $a$ нэгж бүхий хохирол учруулах бол Ивори $b$ нэгж бүхий хохирол учруулна.Хуягийг устгахын тулд Данте нийт яг $c$ нэгж бүхий хохирол учруулах ёстой юм.Тэгвэл энэ боломжтой эсэхийг тодорхойлно уу?
Оролт
Эхний мөрөнд харгалзан Эбони буу болон Ивори буунуудын нэг сумаар учруулах хохирол болон хуягийг устгахад шаардагдах нийт хохирлын хэмжээг илэрхийлэх 3 ширхэг бүхэл тоо $a$, $b$, $c$ ($1 ≤ a, b ≤ 100, 1 ≤ c ≤ 10 000$) өгөгдөнө.
Гаралт
Хэрэв Данте хуягт яг $c$ нэгж хохирол учруулж чадах бол "$Yes$"(тайлбаргүйгээр) бусад тохиолдолд "$No$"(тайлбаргүйгээр) гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
4 6 15
Гаралт
No
Оролт
3 2 7
Гаралт
Yes
Оролт
6 11 6
Гаралт
Yes
Тэмдэглэл
2-дахь жишээнд Данте Эбони-оор $1$ сумаар Ивори-оор $2$ сумаар буудах ба ингэснээр яг $1*3 + 2*2 = 7$ нэгж хохирол учруулна.3-дахь жишээнд Данте Эбони-оор $1$ сумаар буудаж Ивори-оор буудахгүй ба ингэснээр $1*6 + 0*11 = 6$ нэгж хохирол учруулна.