E. Дэлгүүр доторх хулгайч

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хулгайч дэлгүүрт очих өөрийн аргаа боловсруулжээ.

Ердийн үе шигээ тэрээр өөрийн үүргэвчээ авч явжээ.Үүргэвч нь $k$ ширхэг эд зүйл багтааж чадах бөгөөд дэлгүүрт $n$ төрлийн бүтээгдэхүүн байгаа ба төрөл бүрээс хязгааргүй тооны бүтээгдэхүүн байх юм.$i$ төрлийн нэг бүтээгдэхүүний үнэ нь $a_{i}$ байна.

Хулгайч их шуналтай ба тэрээр яг $k$ ширхэг бүтээгдэхүүн авна.(Зарим төрлийн бүтээгдэхүүнээс хэд хэдэн ширхгийг авах боломжтой)

Тэгвэл хулгайч үүргэвчиндээ хийж болох бүтээгдэхүүнүүдийн нийт дүнгийн бүх боломжит утгыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд хулгайчийн авах бүтээгдэхүүнүүдийн төрлийн тоо болон бүтээгдэхүүний тоог илэрхийлэх 2 бүхэл тоо $n$ болон $k$ ($1 ≤ n, k ≤ 1000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $1$-ээс $n$ хүртэлх төрлүүдийн бүтээгдэхүүний үнийг илэрхийлэх $n$ ширхэг бүхэл тоонууд $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 1000$) өгөгдөнө.

Гаралт

Ганц мөрөнд хулгайлагдсан бүтээгдэхүүнүүдийн нийт дүнгийн бүх боломжит утгуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ.Тоонууд нь өсөх дарааллаар хэвлэгдсэн байна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 2
1 2 3
Гаралт
2 3 4 5 6
Оролт
5 5
1 1 1 1 1
Гаралт
5
Оролт
3 3
3 5 11
Гаралт
9 11 13 15 17 19 21 25 27 33
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...