A. Лаура эмээ ба Алим

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лаура эмээ алим зарахаар дэлгүүрт ирлээ. Тэр өдрийн турш байсан бүх алимаа зарчихсан. Гэвч эмээ хөгшин учир дэлгүүрт хэдэн алимтай ирсэнээ мартчихсан.

Тэр яг $n$ худалдан авагчдад алимаа худалдсанаа сайн санаж байгаа ба худалдан авагч бүр түүний яг одоо худалдаж байгаа алимны хагасыг нь худалдаж авсан ба эмээ худалдан авагчдынхаа зарим хэсэгт хагас зүсэм алим бэлэг(хэрвээ зарах гэж байсан алимны тоо сондгой байсан бол) болгож өгсөн ба эдгээр үйлдлийг алимаа дуустал хийсэн.

Худалдан авагч бүр эерэг бүхэл тоотой алим худалдаж авсан гэхдээ худалдан авагч хагас зүсэм алимныхаа мөнгийг өгөөгүй байж магадгүй(хэрвээ худалдаж байсан алимны тоо сондгой байсан бол).

Худалдан авагч бүрийн хувьд эмээ хагас зүсэм алим бэлэг болгон өгсөн үгүйгээ мэдэж байгаа. Алимны үнэ $p$ ($p$ нь тэгш).

Зарим худалдан авагч түүнийг хуурсан эсэхийг олохын тулд эмээд өдрийн төгсгөлд нийт хэр их мөнгө байх ёстойг олж хэвлэ.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $p$ ($1 ≤ n ≤ 40, 2 ≤ p ≤ 1000$) байх ба худалдан авагчдын тоо болон нэг алимны үнэ юм. $p$ бол тэгш тоо.

Дараагийн $n$ мөрөнд худалдан авагчдын тайлбар байна. Худалдан авагч бүр хэрвээ худалдан авагч зөвхөн алимны хагасыг худалдаж авсан бол $half$ харин эмээ түүнд хагас зүсэм алим бэлэг болгон өгсөн бол $halfplus$ гэж тодорхойлогдоно.

Мөн өдрийн эхэнд эмээд хамгийн багадаа нэг алим байх ба өдрийн төгсгөлд нэг ч алимгүй болно.

Гаралт

$a$ бүхэл тоон утгыг хэвлэх ба энэ нь өдрийн төгсгөлд эмээд байх ёстой нийт мөнгөний тоо юм.

Хариулт том тоо байж болох учир та үүнийг хадгалахдаа $64$-битийн бүхэл тоон төрлийг ашиглана уу. $C++$ хэл дээр $long long$ бүхэл тоон утгыг ашиглаж болох ба $JAVA$ дээр $long$ бүхэл тоон утгыг ашиглаж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2 10
half
halfplus
Гаралт
15
Оролт
3 10
halfplus
halfplus
halfplus
Гаралт
55

Тэмдэглэл

Эхний жишээн дээр өдрийн эхэнд эмээд 2 алим байсан. Эхлээд тэр нэг алимыг зарсан тэгээд хоёр дахь алимны хагасыг зарсан ба үлдсэн хагасыг хоёр дахь худалдан авагчид бэлэг болгон өгсөн.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...