Q. Пирамидууд

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Ай-Ти" хотын захирагч Египетийн аварга пирамидуудын талаар мэдсэнээс хойш олигтой амарсангүй. Учир нь тэрээр хотынхоо ойролцоох Эмералд Вали хэмээх газарт пирамидын цогцолбор байгуулахаар нэн шаргуу ажиллаж эхэлсэн байлаа. Цогцолборын онцлог нь түүний пирамидууд Египетийнх шиг зөвхөн $4$ өнцөгт суурьтай биш байх ба $3$, $5$ өнцөгт суурьтай пирамидууд ч мөн байх юм. Барилгын ажлын төсөв санхүү нь пирамидуудын эзлэхүүнээс хамаарна. Таны ажил бол нэг гурвалжин суурьтай, нэг дөрвөн өнцөгт суурьтай, нэг таван өнцөгт суурьтай нийт гурван пирамидаас бүрдэх туршилтын төслийн эзэлхүүнийг тооцоолох юм.

Эхний пирамид болох зөв гурвалжин суурьтай пирамидын бүх $6$ ирмэг нь тэнцүү урттай. Дараагийн пирамид нь квадрат суурьтай ба бүх $8$ ирмэг нь ижил урттай. Гурав дахь пирамидын хувьд зөв таван өнцөгт суурьтай ба бүх $10$ ирмэг нь ижил урттай.

Оролт

Оролтын ганц мөрөнд гурван бүхэл тоон утга $l_{3}, l_{4}, l_{5}$ байх ба харгалзан гурвалжин суурьтай, дөрвөлжин сууртай, таван өнцөгт сууртай пирамидуудын ирмэгийн урт юм. $(1 ≤ l_{3}, l_{4}, l_{5} ≤ 1000)$

Гаралт

Пирамидуудын нийт эзэлхүүн болох ганц тоо хэвлэнэ үү. Энэ тоо системийн хариунаас $10^{-9}$-аас багаар зөрж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2 5 3
Гаралт
38.546168065709
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...