O. Сум

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя компьютер тоглоом хөгжүүлдэг IT city компанид ажилд ороод удаагүй байлаа. Тоглоомын механикчид тоглоомын үндсэн механикуудыг зохиож байх зуур дизайнерууд тоглоомын үеүд дээр ажилладаг байв. Петя дизайнеруудын хэрэглэх багажны нэг болох дэлгэцэн дээр өөр өөр сум зурж болдог жижиг программ бүтээх даалгавар авчээ.

Энэ програмын хэрэглэгч дэлгэц дээр цэг сонгоод, векторыг тодорхойлно (сумны чиглэлийг) мөн шаардлагатай график эффектийг үүсгэх хэд хэдэн параметруудыг өөрчилнө. Программын эхний хувилбар дээр Петя сумны параметруудыг дараах байдлаар хязгаарласан: $(px, py)$ координаттай цэг, $(vx, vy)$ координаттай тэг биш урттай вектор, эерэг $a, b, c, d$ хэмжээсүүд. $(a > c)$

Үүссэн сум дараах шинж чанаруудтай байх ёстой. Сум нь гурвалжин болон тэгш өнцөгт дүрсээс тогтоно. Гурвалжин нь адил хажуут гурвалжин байх бөгөөд суурийн урт $a$, өндөр нь $b$ байна. Тэгш өнцөгтүүдийн талуудын урт харгалзан $c$, $d$ байна. $(px, py)$ координаттай цэг нь гурвалжны суурийн төвд мөн тэгш өнцөгтийн $c$ урттай талын төвд байрлана. Гурвалжин болон тэгш өнцөгт хоорондоо шүргэлцэх буюу хоорондох зай нь $0$ байна. $(px, py)$ координаттай цэгээс гурвалжны суурийн эсрэг орших оройруу чиглэсэн чиглэл нь $(vx, vy)$ векторын чиглэлтэй давхцах цэгийг агуулна.

Сумны цэгүүдийн координтыг оройгоос эхлүүлэн цагийн зүүний эсрэг тоочиж гарга.

Оролт

Найман ширхэг бүхэл тоон утга агуулсан ганцхан мөр байна: $px, py, vx, vy,  a, b, c, d$. $(-1000 ≤ px, py, vx, vy ≤ 1000, vx \cdot vy ≠ 0; 1 ≤ a, b, c, d ≤ 1000, a > c)$

Гаралт

Сумыг үүсгэх цэгүүдийн координатуудыг нь цагийн зүүний эсрэг дараалалтайгаар гаргана. Мөр бүр хоёр координат агуулах ба эхнийх нь $x$ тэгээд $y$ байна. Цэгүүдийн координат системийн хариунаас $10^{-9}$-аас багаар зөрж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
8 8 0 2 8 3 4 5
Гаралт
8.000000000000 11.000000000000
4.000000000000 8.000000000000
6.000000000000 8.000000000000
6.000000000000 3.000000000000
10.000000000000 3.000000000000
10.000000000000 8.000000000000
12.000000000000 8.000000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...