N. Урьдчилан таамаглах

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

IT сity-ийн эдийн засгийн хөгжлийн яам $2100$ он хүртэлх хотын хөгжлийн загварыг бүтээв.

Хэтийн өсөлтийн талаар тайлан бэлдэхийн тулд загвараас өсөлтийг тооцоолох шаардлагатай болсон.

Өсөлтийн тооцооллыг олохын тулд квадрат тэгшитгэл шийдэх шаардлагатай болсон. Нэгэнт IT City-ийн эдийн засаг хөгжлийн яам бодит байдал дээр суурилсан загваруудыг бүтээсэн учир кватрат тэгшитгэлийг шийдэж болно түүгээр ч барахгүй яг хоёр бодит тоон хариу бий.

Эдгээр хариуны их нь өөдрөг таамагт харгалзах бол бага нь гутранги таамагт харгалзана. Уг тооцооллыг хийхэд туслан эхлээд их дараа нь бага хариуг олно уу.

Оролт

Гурван бүхэл тоон утга $a, b, c$ ($-1000 ≤ a, b, c ≤ 1000$)-г агуулах ганц мөр байх ба эдгээр нь $ax^{2} + bx + c = 0$ тэгшитгэлийн коэффициентууд болно.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд их хариуг хэвлэх ба хоёр дахь мөрөнд бага хариуг хэвлэ. Энэ хариунууд системийн хариунаас $10^{-6}$-аас багаар зөрж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1 30 200
Гаралт
-10.000000000000000
-20.000000000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...