L. Кодны учрыг олох

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

IT City-ийн компаниудын нэгнийх нь хөгжүүлсэн алдартай програмын хамгаалалт доорх маягаар зохицуулагддаг. Суулгацын дараа програм тодорхойлогдсон утасны дугаарруу мэссэжээр илгээх ёстой таван оронтой санамсаргүй тоо гаргадаг. Мэссэжийн хариуд идэвхжүүлэх код ирдэг.

Залуу хакер Вася програмыг задлан программаас гарсан кодыг идэвхжүүлэх кодруу хөрвүүлдэг алгоритмыг олсон. Тэмдэглэл: Вася бол хуулийг сахидаг хакер ба үүнийг хөгжүүлэгчдийн хамгаалалтын дутагдлыг харуулах сайн санааны үүднээс хийсэн.

Олдсон алгоритм нь дараах замаар ажилладаг. Эхлээд тооны цифрүүд дараах байрлалаар холигддог <эхний цифр><гурав дахь цифр><тав дахь цифр><дөрөв дахь цифр><хоёр дахь цифр>. Жишээлбэл $12345$ гэсэн тоо холигдсоны дараа $13542$ болно. Хоёр дахь шатанд уг тоог таван зэрэгт дэвшүүлнэ. Ингээд $12345$ тооны цифрүүдийг холиод, зэрэгт дэвшүүлвэл $455 422 043 125 550 171 232$ тоо гарна. Энэ тооны сүүлийн $5$ орон нь хариулт болно. $12345$ тооны хувьд хариулт нь $71232$ болох юм.

Вася энэ алгоритмыг хэрэгжүүлдэг түлхүүр үүсгэх төрлийн программ бичих гэж байгаа. Та адилханыг бичиж чадах уу?

Оролт

Оролтонд ганц мөр байх ба идэвхжүүлэх кодыг нь олох ёстой таван оронтой бүхэл тоон утга агуулна.

Гаралт

Олдсон програмын идэвхжүүлэх кодыг ямар нэгэн зай авахгүйгээр яг $5$ цифр хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
12345
Гаралт
71232
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...