K. Үл хуваагдах чанар

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

IT хотын нэгэн тоглоом хөгжүүлэгч компани өөрсдийн ажилчдаа урамшуулах аргаа сайжруулахаар шийджээ. Энэ нь дараах байдлаар өрнөх юм. Шинэ тоглоом худалдаанд гарах үед хэрэглэгчид нэлээд идэвхтэйгээр худалдан авдаг ба компани худалдан авалт нэг бүрийг бүртгэдэг учраас нийт борлуулалтын тоог нарийн мэдэх боломжтой байдаг. Үүн дээр үндэслэн худалдан авалт бүрийн дараа нийт борлуулалтын хэмжээ нь $2$-оос $10$ хүртэлх тооны алинд ч хуваагдахгүй байх болгонд уг тоглоомыг хөгжүүлэгчид багахан хэмжээний урамшуулал хүртэх юм.

Тоглоомын дизайнер Петя компанийхаа шинээр гаргах гэж байгаа тоглоом дээр ажиллаж байсан юм. Тэрээр өөрийн туршлага дээрээ үндэслэн эхний сардаа тоглоомыг $n$ ширхэг хүн худалдан авна гэж таамаглаж байгаа ажээ. Тиймээс Петя хэчнээн удаа урамшуулал авахаа мэдэхийг хүсэж байгаа бөгөөд та түүнд үүнийг мэдэхэд тусална уу.

Оролт

Нэг мөрөнд нийт тоглоом худалдан авах хүмүүсийн тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ өгөгдөнө. $(1 ≤ n ≤ 10^{18})$

Гаралт

$1$-ээс $n$ хүртэлх тоонуудын хэчнээн ширхэг нь $2$-оос $10$ хүртэл тооны алинд нь ч хуваагдахгүй болохыг илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
12
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...