J. Хуваагдах чанар

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Компьютерын тоглоом хөгжүүлдэг "Айти Сити" компани ажилчдаа урамшуулах нэгэн шинэ арга бодож олжээ. Шинэ тоглоом худалдаанд гарах үед хэрэглэгчид нэлээд идэвхтэйгээр худалдан авдаг ба компани худалдан авалт нэг бүрийг бүртгэдэг учраас нийт борлуулалтын тоог нарийн мэдэх боломжтой байдаг. Үүн дээр үндэслэн худалдан авалт бүрийн дараа нийт борлуулалтын хэмжээ нь $2$-оос $10$ хүртэлх бүх тоонд хуваагдаж байвал уг тоглоомын хөгжүүлэгчид багахан хэмжээний урамшуулал хүртээхээр шийдвэрлэжээ.

Тоглоомын дизайнер Петя компанийхаа шинээр гаргах гэж байгаа тоглоом дээр ажиллаж байсан юм. Тэрээр өөрийн туршлага дээрээ үндэслэн эхний сардаа тоглоомыг $n$ ширхэг хүн худалдан авна гэж таамаглаж байгаа ажээ. Тиймээс Петя хэчнээн удаа урамшуулал авахаа мэдэхийг хүсэж байгаа бөгөөд та түүнд үүнийг мэдэхэд тусална уу.

Оролт

Нэг мөрөнд нийт тоглоом худалдан авах хүмүүсийн тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ өгөгдөнө. $(1 ≤ n ≤ 10^{18})$

Гаралт

$1$-ээс $n$ хүртэлх тоонуудын хэчнээн ширхэг нь $2$-оос $10$ хүртэлх бүх тоонд хуваагдахыг илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3000
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...