I. Машины зогсоол

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг ажилд авах нь IT хотын компаниудын нэгэн урьд өмнө нь хийгдэж байгаагүй зүйл болсон.Ажилчин бүрт машин олгогдсон ба ажилчин дөрвөн өөр хийцтэй машинаас нэгийг нь сонгоно.

Оффисын өмнөх машины зогсоолын нэг эгнээ нь $(2n - 2)$ зогсоолын зайг эзэлдэг. Гэвч нийт машины тоо нь зогсоолын эзлэх багтаамжнаас их юм. Түүнчлэн ийм хэмжээний машин тус бүрт ноогдох хэмжээ нь зогсоолын зайнуудын хэмжээнээс их юм. Ийм л учраас машины зогсоол хэдийд ч сул зай байдаггүй.

Компаний гүйцэтгэх захирал машинуудын зогссон эгнээний уртыг ажиглан хэрвээ яг ижил загварын дараалласан $n$ машинуудыг бүрдүүлвэл машины зогсоолоо илүү эмх цэгцтэй болгох боломжтой гэж боджээ. Гүйцэтгэх захиралд зогсоолыг ийм маягаар багтаах боломжит тоо хэмжээг олоход нь тусал.

Оролт

Нэг эгнээнд агуулагдах бүхэл тоон утга $n$ ($3 ≤ n ≤ 30$) -- ижил загварын дараалласан машинуудын хэмжээ

Гаралт

Нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ -- дөрвөн өөр загварын машинуудаар зогсоолыг дүүргэх боломжит утгыг ол.

Орчуулсан: Г. Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
Гаралт
24

Тэмдэглэл

Машины загваруудыг дараах аргаар тэмдэглэцгээе:A -- Астон Мартин, B -- Бэнтли, M -- Мэрсэдэс-Мэйбач, Z -- Запорожеч. $n = 3$ байхад дараах аргуудаар зогсоолыг дүүргэхэд тохиромжтой:AAAB AAAM AAAZ ABBB AMMM AZZZ BBBA BBBM BBBZ BAAA BMMM BZZZ MMMA MMMB MMMZ MAAA MBBB MZZZ ZZZA ZZZB ZZZM ZAAA ZBBB ZMMM

Анх энэ нь Фирари, Ламборджини, Мазерати болон Бугатти зэрэг спорт загвартай машинуудыг эзэмших гэж байсан боловч IT хотын элэгдсэн жижигхэн зам дээр эдгээр машинуудыг унах боломжгүйгээс болж энэ санаа нь бүтэлгүйтсэн.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...