H. Сандлууд

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

IT хотын цэцэрлэг $n$ ширхэг зүүнээс баруун уруу явсан замтай ба $n$ ширхэг хойноос урагш явсан замтай. Зүүнээс баруун уруу явсан зам бүр хойноос урагш явсан бүх замтай огтлолцох бөгөөд нийтдээ $n^{2}$ ширхэг огтлолцлын цэг үүсэх юм.

Хот $5$ ширхэг сандал авахаар төсөвлөсөн бөгөөд олон сандалтай мэт санагдуулахын тулд сандлуудаа аль болох олон зам дээр байршуулахаар шийджээ. Мэдээж хэрэг энэ шаардлага нь дараах нөхцөлүүдийг хангасан байх ёстой: Сандал бүр замуудын огтлолцол дээр байх ба зам бүр нэгээс олонгүй сандалтай байх ёстой.

Тэгвэл цэцэрлэгийн захиргаанд сандлуудыг хэчнээн янзаар байршуулж болохыг тоолж өгч тусална уу.

Оролт

Нэг мөрөнд зүүнээс баруун уруу явсан замын тоо болон хойноос урагш явсан замын тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ өгөгдөнө. ($5 ≤ n ≤ 100$)

Гаралт

Сандлуудыг байршуулж болох нийт боломжийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
Гаралт
120
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...