G. Тугны уриалга

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Төсөв хуваарилалтаас болж IT хотын нэг компани бонусны оронд шинэ санхүүгийн бус шагналын систем үүсгэсэн.

Хоёр төрлийн үйлдлийг шагнана: аюултай эвдрэлүүдийг засах мөн шинэ сонирхолтой онцлогуудыг санал болгох. Аюултай эвдрэл зассан хүн ширээн дээрээ "Би аюултай эвдрэл зассан" гэсэн бичигтэй тугтай болно. Шинэ сонирхолтой онцлог давуу тал санал болгосон хүн ширээн дээрээ "Би шинэ онцлог давуу тал санал болгосон" гэсэн бичигтэй тугтай болно

Шинэ шагналын системийн төсөв хязгаартай учир нийт $5$ ширхэг "Би аюултай эвдрэл зассан" гэсэн бичигтэй туг болон $3$ ширхэг "Би шинэ онцлог давуу тал санал болгосон" гэсэн бичигтэй туг худалдан авсан.

Эдгээр тугыг удаан ашиглахын тулд тэд нэг нэгэндээ уриалга гаргасан. Шинэ аюултай эвдрэл зассан хүн өмнө нь шагнагдсан "Би аюултай эвдрэл зассан" тугуудын нэгийг нь өөрийнхөө ширээнд авчирна. Шинэ онцлог давуу тал санал болгосон хүн өмнө нь шагнагдсан "Би шинэ онцлог давуу тал санал болгосон" тугуудын нэгийг нь өөрийнхөө ширээнд авчирна.

Нэг хүн ширээндээ нэг төрлийн хэд хэдэн эсвэл хоёр төрлийн тугуудыг байрлуулж болно. IT компани $n$ ширээтэй. Ширээ бүр хэдэн ч тооны туг байрлуулж болохуйц том мөн туг бүр аль нэг ширээн дээр байрлах бол бүх тугийг ширээнүүдэд хэдэн янзаар байрлуулж болох тоог ол.

Оролт

Оролтын нэг мөрөнд нэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 500$) байх ба IT компани дахь ширээний тоо.

Гаралт

Тугуудыг $n$ ширээнд байрлуулах замуудын тоог илэрхийлэх нэг бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
24
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...