D. Зургаан өнцөгтүүд!

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

IT хотын нэгэн тоглоом хөгжүүлэгч байгууллагын туршилтын хугацаа дууссаны дараа Петя олны мэдэх "Heroes of Might & Magic" тоглоомтой төстэй нэгэн шинэ стратеги дээр суурилсан тоглоомыг хөгжүүлэх програмистуудын хэсэгт багтжээ.Тоглоомын нэг хэсэг нь зургаан өнцөгт нүднүүдээс бүрдэх хязгааргүй том талбар дээр дайсны их бууны ангитай тулалдах тулаан дээр өрнөх юм.

Зарим нэг ид шидийн үйлдлүүд нь талбайн зарим нүднүүдэд нэгэн зэрэг үйлчлэх бөгөөд ид шидийн үйлдэл үйлчилсэн нүднүүд нь өгөгдсөн нүднээсээ $n$ нүд холгүй зайтай байрласан байх ёстой юм.Нүднүүдийн хоорондох зай гэдэг нь нэг нүднээс нөгөө нүд хүртэлх замын нийт дамжин өнгөрсөн нүдний ирмэгүүдийн хамгийн бага тоог хэлнэ.

$n$ ихсэх үед ид шидийн үйлдэл үйлчилсэн нүднүүдийн тоо маш хурдан ихсэж байгааг хялбархан харж болох бөгөөд энэ нь тоглоомын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох юм.Иймээс Петя өгөгдсөн $n$-ын хувьд ид шидийн үйлдэл үйлчилсний дараа нийт хэчнээн ширхэг нүд дахин будагдах ёстойг тодорхойлох программ бичихээр шийдсэн ба ингэснээр тоглоом хөгжүүлэгч нар ид шидийн үйлдлийн хэмжээ болон тоглоомын ажиллагааг тэнцвэржүүлж чадах юм.Түүнд үүнийг хийхэд тусална уу.Өгөгдсөн нүднээс $n$ нүдний зайгаас холгүй байх зургаан өнцөгтийн тоог олно уу.

Оролт

Ганц мөрөнд ганц бүхэл тоо $n$ ($0 ≤ n ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Гаралт

Өгөгдсөн нүднээс $n$ нүдний зайгаас холгүй байх зургаан өнцөгтийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
19
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...