A. Дахиад 25!

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хүний нөөцийн менежер дахиад горьдлого тасарчээ. Хамгийн сүүлчийн ярилцлагад оролцогч нь өмнөх 24 хүнийхээ адилаар мөн ярилцлагадаа бүдэрч гэнэ. Үүний дараа хүний нөөцийн менежер "Би тийм хүнд асуулт тавьсан гэж үү?" гэж хүртэл боджээ.

Зүгээр $5$ гэсэн тоог $n$ зэрэгт дэвшүүлээд гарсан тооных нь сүүлийн $2$ цифрийг нь олно. Тийм ээ,мэдээж $n$ нь том тоо байж болно, бас оролцогчид зэргийн утгыг тооны машин ашиглан олж болохгүй, гэхдээ бидэнд юмыг бодож сэтгэдэг хүмүүс хэрэгтэй байгаа болохоос зүгээр нэг заавар дагагч хэрэггүй шүү дээ.

Тэгвэл та IT хотын автомат таних систем хөгжүүлэгч компанийн ярилцлагыг давж чадах уу?

Оролт

Ганц мөрөнд $5$-ыг өсгөх зэргийн илтгэгч буюу ганц бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 2 \cdot 10^{18}$) өгөгдөнө.

Гаралт

Хоорондоо зайгүйгээр $5^{n}$-ын сүүлийн $2$ цифрийг хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
25
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...