E. Зэебадад дахь Збази

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Аялагч Збази-н(Зэедабадын дотоодын тоглоом) төлөө Зэедабад улсад очихыг хүсдэг.

Зэедабад улс нь $n$ мөр $m$ баганаас тогтсон тэгш өнцөгт хүснэгт байна. Хүснэгтийн нүд бүр $'z'$ эсвэл $'.'$ байна.

Аялагч Зэедабад гэж нэрлэгдсэн улсыг мэднэ учир нь энэ улсад маш их $"Z-дүрс"$ байдаг. $"Z-дүрс"$ гэдэг нь хүснэгтийн дээд, доод мөрүүд мөн баруун дээд буланг зүүн доод булантай холбосон диагнолийн бүх нүд нь $'z'$-р дүүрсэн дөрвөлжинг хэлнэ. Бусад бүх нүдний утга нь $'z'$-ч байж болно $'.'$-ч байж болно.

$"Z-дүрс"$ нь ганцхан нүднээс бүрдэж болно гэдгийг сана(жишээг хар).

Аялагч тус улс дахь бүх $"Z-дүрс"$-үүдийг тоолохыг хүсч байна(Збази-д хэрэгтэй чадвар).

Одоо таны хийх ажил бол аялагчид $"Z-дүрс"$-г тоолоход туслах.

Оролт гаралт нь маш их хэмжээтэй байж болох тул оролт гаралтын хурдан функцүүдийг ашиглана уу. Жишээ нь: C++ хэлэнд $getline/cin/cout$-ийн оронд $scanf/printf$-ийг ашиглах, $Java$ хэлэнд $Scanner/System.out$-ийн оронд $BufferedReader/PrintWriter$-ийг ашиглана уу.

Оролт

Эхний мөрөнд хоёр ширхэг бүхэл тоон утга $n, m$ ($1 ≤ n, m ≤ 3000$) байх ба харгалзан мөр болон баганын тоо.

Дараагийн $n$ ширхэг мөрүүдийн мөр бүрт $'z'$ болон $'.'$ тэмдэгтүүдээс тогтсон $m$ ширхэг тэмдэгт байх ба эдгээр нь Зэебадад-г илэрхийлнэ.

Гаралт

Бүхэл тоон утга $a$-г хэвлэх ба энэ нь Зэебадад-д байгаа "$Z-дүрс$"-н тоо юм.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4 4
zzzz
zzz.
.z..
zzzz
Гаралт
16
Оролт
1 4
z.z.
Гаралт
2
Оролт
2 2
zz
zz
Гаралт
5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...