C. Баавгай ба Тэмдэгт мөрүүдийн зай

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лимак бол бяцхан цагаан баавгай. Тэр гоё тэмдэгт мөрүүдэд дуртай ба гоё гэдэг нь $n$ урттай ба зөвхөн Англи цагаан толгойн жижиг үсгээс бүрдэнэ.

Хоёр үсэгний хоорондох зай нь цагаан толгойн байрлалын зөрүүгээр тодорхойлогдоно. Жишээлбэл , ба .

Мөн хоёр гоё тэмдэгт мөрүүдийн зай нь харгалзах үсэгнүүдийн зайн нийлбэрээр тодорхойлогдоно. Жишээлбэл , ба .

Лимак таньд гоё тэмдэгт мөр болох $s$ болон бүхэл тоон утга $k$-г өгнө. Тэр таныг байх дурын гоё тэмдэгт мөр $s'$-г олохыг уриалж байна. Өгөгдсөн нөхцөлд нийцэх дурын $s'$-г хэвлэх ба хэрвээ олох боломжгүй бол "$-1$"-г хэвлэ.

Оролт гаралт нь маш их хэмжээтэй байж болох тул оролт гаралтын хурдан функцүүдийг ашиглана уу. Жишээ нь: C++ хэлэнд $cin/cout$-ийн оронд $scanf/printf$-ийг ашиглах, $Java$ хэлэнд $Scanner/System.out$-ийн оронд $BufferedReader/PrintWriter$-ийг ашиглана уу.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $k$ ($1 ≤ n ≤ 10^{5}$, $0 ≤ k ≤ 10^{6}$) байна.

Хоёр дахь мөрөнд $n$ урттай $s$ тэмдэгт мөр байх ба зөвхөн Англи цагаан толгойн жижиг үсгээс бүрдэнэ.

Гаралт

Хэрвээ өгөгдсөн нөхцөлүүдтэй нийцэх ямар нэгэн тэмдэгт мөр олдохгүй бол "$-1$"-г хэвлэ(хашилтгүйгээр).

Бусад тохиолдолд нөхцөлийг хангах дурын гоё тэмдэгт мөрийг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4 26
bear
Гаралт
roar
Оролт
2 7
af
Гаралт
db
Оролт
3 1000
hey
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...