B. Шинэ дугуйт тавцан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Макс шинэ дугуйт тавцан худалдаж авахыг хүссэн. Тэр шинэ дугуйт тавцан худалдаж авах нийт мөнгөн дүнг тооцсон. Тэр тооны машинаа шалан дээр хаяаад эцэг эхээсээ мөнгө асуухаар очсон. Тэр хооронд түүний дүү Юусуф ирсэн ба тооны машины тоог санамсаргүйгээр дарж эхэлсэн. Харамсалтай нь Макс тооцоолсон тоогоо мартчихсан. Түүний мэдэж байгаа ганц зүйл бол уг тоо 4-т хуваагдаж байсан.

Танд цифрүүдээс бүрдэх $s$ тэмдэгт мөр өгөгдсөн (Юусуфийг товчнуудыг дарсны дараа тооны машины дэлгэцэн дээр үлдсэн тоо). Таны ажил бол $4$-т хуваагдах дэд тэмдэгт мөрүүдийн тоог олох. Дэд тэмдэгт мөр нь тэгээр эхэлж болно.

Дэд тэмдэгт мөр нь хоосон биш дараалласан тэмдэгтүүд байна.

Жишээлбэл тэмдэгт мөр $s$ нь $124$ байвал бидэнд $4$-т хуваагдах дөрвөн дэд тэмдэгт мөр байна: $12$, $4$, $24$ ба $124$. Харин $04$ тэмдэгт мөрийн хувьд хариулт гурав: $0$, $4$, $04$.

Оролт гаралт нь маш их хэмжээтэй байж болох тул оролт гаралтын хурдан функцүүдийг ашиглана уу. Жишээ нь: C++ хэлэнд $cin/cout$-ийн оронд $scanf/printf$-ийг ашиглах, $Java$ хэлэнд $Scanner/System.out$-ийн оронд $BufferedReader/PrintWriter$-ийг ашиглана уу.

Оролт

Зөвхөн $0$-с $9$ цифрүүдээс бүрдсэн $s$ ($1 ≤ |s| ≤ 3*10^{5}$) тэмдэгт мөрийг агуулсан ганц мөр байна.

Гаралт

$s$ тэмдэгт мөрөөс салгаж авсан $4$-т хуваагдах дэд тэмдэгт мөрүүдийн тоо болох $a$-г хэвлэнэ.

Хариултын утга маш том байж болох тул та үүнийг хадгалахдаа $64$ битийн бүхэл тоон төрлийг ашиглана уу. $C++$ хэлэнд та $long$ бүхэл тоон төрлийг хэрэглэж болох ба $Java$ хэлэнд $long$ бүхэл тоон төрлийг хэрэглэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
124
Гаралт
4
Оролт
04
Гаралт
3
Оролт
5810438174
Гаралт
9
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...