A. Теннисний тэмцээн

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ оролцогчтой теннисний тэмцээн явагдаж байна. Оролцогчид олимпийн системээр тоглож байгаа ба хожсон нь үлдэж хожигдсон нь хасагдана.

Тэмцээний байрыг дараах байдлаар эзлүүлнэ (доорх $m$ бол тухайн үе-д оролцогчдын тоо):

  • $k$ нь $k ≤ m$ байх $2$-ыг зэрэгт дэвшүүлээд гарах хамгийн их тоо
  • $k$ оролцогч тухайн үе-д өрсөлдөх ба тэдний хагас нь дараагийн үед орох ба бусад $m - k$ оролцогч гоц мөргөж дараагийн үед бас орно.
  • ганцхан оролцогч үлдвэл тэмцээн дуусна.

Тоглолт бүхэнд тоглогч бүрт $b$ сав ус хэрэгтэй ба шүүгчид нэг сав ус хэрэгтэй. Түүнээс гадна оролцогч бүрт тэмцээний туршид $p$ алчуур өгнө.

Тэмцээнд шаардлагатай савтай ус болон алчуурнуудын тоог ол.

Теннисний тэмцээн учир тоглолт бүрт хоёр оролцогч өрсөлдөнө (нэг нь хожиж нөгөө нь хожигдоно).

Оролт

Гурван бүхэл тоо $n, b, p$ ($1 ≤ n, b, p ≤ 500$) агуулсан ганц мөр байх ба оролцогчдын тоо мөн бодлогын өгөгдөлд тодорхойлсон параметрууд байна.

Гаралт

Хоёр бүхэл тоон утга болох $x$ ба $y$ байх ба тэмцээнд хэрэгцээтэй савтай ус болон алчуурны тоо юм.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5 2 3
Гаралт
20 15
Оролт
8 2 4
Гаралт
35 32

Тэмдэглэл

Эхний жишээн дээр гурван үе байна: 1. эхний үе-д хоёр тоглолт явагдах ба тоглолт бүрт $5$ савтай ус хэрэгтэй(тоглогч бүрт хоёрыг шүүгчид нэгийг), 2. хоёр дахь үе-д ганц тоглолт байх ба $5$ савтай ус хэрэгтэй, 3. гуравдугаар үед бас ганц тоглолт байх ба $5$ савтай ус хэрэгтэй.

Ингээд нийт $20$ сав ус хэрэгтэй.

Хоёр дахь жишээн дээр ямар ч оролцогч гоц мөргөхгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...