Codeforces Round #803 (Div. 2)
20:23:53 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
C. Блокон Цамхгууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Ангид байгаа сурагчид блокон цамхаг хийж байв.Сурагч бүр өргөн урттай хэсгүүдийг нэг нэгнийх нь дээрээс давхарлан цамхаг(0-оос ялгаатай өндөртэй) үүсгэж байв.$n$ ширхэг оюутан 2 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа бөгөөд $m$ ширхэг оюутай 3 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа юм.
Сурагчид хэт их блок ашиглахыг хүсэхгүй байгаа бөгөөд тэд мөн өөрсдийн гэсэн цорын ганц цамхгийг үүсгэхийг хүсэж байгаа.Иймээс аль ч 2 сурагчийн хийсэн цамхгууд нь ижил тооны блок агуулахгүй.Тэгвэл сурагчдын хийсэн цамхгуудын хамгийн өндөр цамхгийн боломжит хамгийн бага өндрийг олно уу.
Оролт
Эхний мөрөнд харгалзан 2 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа сурагчдын тоо болон 3 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа сурагчдын тоог илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан 2 ширхэг бүхэл тоо $n$ болон $m$ ($0 ≤ n, m ≤ 1 000 000$, $n + m > 0$) өгөгдөнө.
Гаралт
Хамгийн өндөр цамхгийн боломжит хамгийн бага өндрийг тэмдэглэх ганц бүхэл тоог хэвлэнэ.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
1 3
Гаралт
9
Оролт
3 2
Гаралт
8
Оролт
5 0
Гаралт
10
Тэмдэглэл
Эхний жишээнд 2 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа сурагч $4$-н блок өндөртэй цамхаг үүсгэж болох ба 3 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа сурагчид $3$, $6$, болон $9$-н блок өндөртэй цамхаг үүсгэж болно.Ингэснээр хамгийн өндөр цамхаг $9$-н блок өндөртэй болох юм.
2-дахь жишээнд 2 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа сурагчид $2$, $4$, болон $8$-н блок өндөртэй цамхаг үүсгэж болох ба 3 блокоос бүтэх хэсгүүдийг ашиглаж байгаа сурагчид $3$ болон $6$-н блок өндөртэй цамхаг үүсгэж болно.Ингэснээр хамгийн өндөр цамхаг $8$-н блок өндөртэй болох юм.