B. Картууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Катеринд тус бүр нь улаан, ногоон эсвэл хөх өнгөтэй $n$ ширхэг карт байна. Хамгийн багадаа хоёр карт үлдэх хүртэл тэр доорх хоёр үйлдлийн аль нэгийг хийж чадна:

  • дурын хоёр өөр өнгийн картыг(зэрэгцээ байрласан байх албагүй) тус хоёр картаас өөр өнгөтэй картаар солих.
  • дурын хоёр ижил өнгийн картыг(зэрэгцээ байрласан байх албагүй) тус хоёр карттай ижил өнгөтэй картаар солих.

Катерин энэ үйлдлийг хамгийн сүүлд ганцхан карт үлдтэл давтана. Сүүлийн картын өнгө ямар байж болох вэ?

Оролт

Эхний мөрөнд нийт картын тоог илтгэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 200$) байна.

Дараагийн мөрөнд $n$ урттай $s$ тэмдэгт мөр байх ба картуудын өнгийг илтгэнэ. $s$ тэмдэгт мөр нь зөвхөн '$B$', '$G$' ба '$R$' тэмдэгтүүдийг агуулах ба эдгээр нь харгалзан хөх, ногоон, улаан өнгийг илэрхийрнэ.

Гаралт

Хамгийн ихдээ гурван тэмдэгттэй байх ганц тэмдэгт мөрийг хэвлэх ба энэ нь сүүлийн картын боломжит өнгүүдийг(оролттой ижил үсгээр тэмдэглэнэ) илэрхийлнэ. Хэвлэхдээ цагаан толгойн үсгийн дарааллаар хэвлэнэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
RB
Гаралт
G
Оролт
3
GRG
Гаралт
BR
Оролт
5
BBBBB
Гаралт
B

Тэмдэглэл

Эхний жишээн дээр Катерин нэг улаан карт мөн нэг хөх карттай тул ногоон картаар солих ёстой.

Хоёр дахь жишээн дээр Катеринд хоёр ногоон карт, нэг улаан карт байна. Түүнд хоёр боломж байна: тэр хоёр ногоон картыг нэг ногоон картаар сольж чадна, тэгээд шинэ ногоон карт мөн улаан картаа нийлүүлээд нэг хөх картаар солино. Харин хоёр дахь боломж нь тэр нэг ногоон картаа нэг улаан карттайгаа нэг хөх картаар солих ба тэр хөх картаа үлдсэн ногоон карттайгаа нэг улаан картаар солино.

Гурав дахь жишээн дээр Катеринд нэг хөх картууд байгаа учир тэр тэднийг зөвхөн хөх картаар сольж чадна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...