A. Робот дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Келвин робот нь хязгааргүй тэгш өнцөгтийн торон дээр оршин байв.Келвин-ий эх код нь $n$ ширхэг үйлдлээс бүрддэг ба тус бүр нь '$U$', '$R$', '$D$', эсвэл '$L$' гэсэн үйлдэл байх ба эдгээр нь харгалзан нэг нүд дээшээ,баруун,доошоо эсвэл зүүн тийшээ хөдлөх үйлдлүүд юм.

Тэгвэл Келвин хэчнээн янзаар эх кодын хоосон биш,дараалсан дэд тэмдэгт мөр бүхий үйлдлүүдийг хийснээр өөрийнхөө анх байсан нүдэндээ эргэн ирж чадах вэ?Хэрэв 2 дэд тэмдэгт мөрүүдийн эхлэл эсвэл төгсгөлийнх нь индекс өөр байвал тэдгээрийг ялгаатай гэж тооцно.

Оролт

Оролтын эхний мөрөнд үйлдлийн тоо болох ганц эерэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 200$) өгөгдөнө.

Дараагийн мөрөнд Келвин-ий эх код болох тус бүр нь '$U$', '$R$', '$D$', эсвэл '$L$' байх $n$ ширхэг тэмдэгтүүд өгөгдөнө.

Гаралт

Келвин үйлдлийг хийгээд буцан байрандаа ирэх нийт хоосон биш,дараалсан дэд тэмдэгт мөр бүхий үйлдлүүдийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6
URLLDR
Гаралт
2
Оролт
4
DLUU
Гаралт
0
Оролт
7
RLRLRLR
Гаралт
12

Тэмдэглэл

Эхний жишээнд үндсэн эх код нь нөхцөлийг хангах ба түүнчлэн 2-дахь болон 3-дахь тэмдэгтүүдээс тогтох "$RL$" дэд тэмдэгт мөр нь мөн нөхцөлийг хангана.

3-дахь жишээнд дэд тэмдэгт "$LR$" нь нийт 3-удаа эх кодод орсон бөгөөд иймд энэ нь нийт үр дүнд 3-н удаа тоологдож байгааг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...