C. К-онцгой хүснэгтүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хүмүүс олон хүнээс ялгарахын тулд олон галзуу зүйл хийдэг.Зарим нь бүжиглэж, зарим нь зүрхнээсээ Орос хэлний дүрмийг сурч, зарим нэг нь гайхамшигтай өрсөлдөх чадвартай програмист болох гэж оролдож байхад өөр нэг хэсэг нь хөгжилтэй математикийн биетүүдийг цуглуулдаг.

Алис бол тэдгээр цуглуулагчдын нэг юм.Яг одоо тэрээр К-онцгой хүснэгтүүдийн нэгийг авахыг хүсэж байгаа.Таныг мартсан болов уу гэсэн үүднээс хэлэхэд, $n × n$ хүснэгтийг дараах 3-н нөхцөлийг хангаж байвал К-онцгой гэж нэрлэдэг.Үүнд:

  • $1$-ээс $n^{2}$ хүртэлх бүхэл тоо бүр уг хүснэгтэд яг нэг удаа орсон байна.
  • мөр бүрийн тоонууд нь өсөх дараалалд оршино.
  • $k$-дахь баганын тоонуудын нийлбэр нь боломжит хамгийн их нийлбэр байна.

Таны зорилго бол Алис-т туслах ба түүнд ядаж нэг ширхэг $n × n$ хэмжээ бүхий К-онцгой хүснэгт олж өгөх юм.Бүх мөр болон багана нь $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байх бөгөөд мөрүүд нь дээрээс доошоо, баганууд нь зүүнээс баруун хүртэл дугаарлагдсан байна.

Оролт

Эхний мөрөнд Алис-ын хайж байгаа хүснэгтийн хэмжээ болон тоонуудынх нь нийлбэр нь боломжит хамгийн их нийлбэр байх баганын дугаар болох 2 бүхэл тоо $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 500, 1 ≤ k ≤ n$) өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд хайж байгаа хүснэгтийн $k$-дахь баганын тоонуудын нийлбэрийг хэвлэнэ.

Дараагийн $n$ мөрөнд хүснэгтийн өөрийнх нь тайлбар байх ба үүнд: эхний мөрөнд хүснэгтийн эхний мөрийн $n$ ширхэг элемент, 2-дахь мөрөнд хүснэгтийн 2-дахь мөрийн $n$ ширхэг элемент гэх мэтчилэн хэвлэнэ.

Хэрэв олон тооны тохирох хүснэгтүүд байгаа бол, та алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4 1
Гаралт
28
1 2 3 4
5 6 7 8
9 10 11 12
13 14 15 16
Оролт
5 3
Гаралт
85
5 6 17 18 19
9 10 23 24 25
7 8 20 21 22
3 4 14 15 16
1 2 11 12 13

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...