B. Корпорациудын дайн

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Урт хугацааны өмнө галактикт маш хол зайтай хоёр аварга АйТи-Корпорациуд болох Фаянэпл болон Гогол нар ширүүн өрсөлдөж байсан. Маш чухал мөч ойртож байна: Гогол өөрийн шинэ таблет Ластус 3000-г гаргахад бэлэн болсон.

Энэ шинэ төхөөрөмж нь онцгой хиймэл оюунаар (AI) тоноглогдсон. Фаянэплийн ажилчид Ластус 3000-н нээлтийг боломжит хамгийн удаанаар хойшлуулахын тулд чадах бүхээ хийсэн. Эцэст нь тэд шинэ хиймэл оюуны нэр нь Фаянэплийн 200 жилийн өмнө гаргасан утасны нэртэй төстэй гэдгийг мэдсэн. Үүний нэрний бүх эрх нь Фаянэплд хамаарагдах ба тэд Гоголийн хиймэл оюуны нэрийг солих дээр хатуу зогссон.

Фаянэплийнхэн тэдний утасны нэр нь хиймэл оюуны нэрэнд тохиолдож байна гэж зүтгэсэн. Технологийн нэр нь бүх төхөөрөмжүүд дээр хэвлэгдсэн байсан учир Гоголийн захирал хиймэл оюуны нэрэн дахь зарим тэмдэгтүүдийг "$#$"-р солихоор шийдсэн. Энэ үйлдлийг хийх нь нилээн өртөг өндөртэй учир та хиймэл оюуны нэрэнд утасны нэр дэд тэмдэгт мөр хэлбэрээр агуулагдахгүй байлгахын тулд "$#$"-р солигдох тэмдэгтүүдийн хамгийн бага тоог олох ёстой.

Дэд тэмдэгт мөр нь тэмдэгт мөр дахь үргэлжилсэн дэд дараалал байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд Гоголийн бүтээсэн хиймэл оюуны нэр байх ба үүний урт нь $100 000$ тэмдэгтээс хэтрэхгүй байна. Хоёр дахь мөрөнд Фаянэплийн 200 жилийн өмнө гаргасан утасны нэр байх ба үүний урт нь $30$-с хэтрэхгүй. Хоёр тэмдэгт мөр хоёулаа хоосон биш байх ба зөвхөн Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүрдэнэ.

Гаралт

Утасны нэр хиймэл оюуны нэрэнд дэд тэмдэгт мөр хэлбэрээр тохиолдохгүй болгохын тулд "$#$"-р солигдох тэмдэгтүүдийн хамгийн бага тоог хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
intellect
tell
Гаралт
1
Оролт
google
apple
Гаралт
0
Оролт
sirisiri
sir
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээн дээр хиймэл оюуны нэр "$int#llect$" болж өөрчлөгдөж болно.

Хоёр дахь жишээн дээр Гогол байгаа зүйлсийг хэвээр нь хадгалж болно.

Гурав дахь жишээн дээр хиймэл оюуны боломжит шинэ нэрүүдийн нэг нь "$s#ris#ri$" байж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...