A. Өнгөрснөөс ирсэн зочин

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Коля Гэрасимов кефирт маш их дуртай.Тэрээр 1984 онд амьдардаг бөгөөд энэ амттай ундааг худалдан авах бүх үе шатыг тэр мэддэг.Нэг өдөр, магадгүй таны мэдэж байгаачлан,тэр өөрийгөө 2084 онд байгаагаа мэдсэн ба энэ үед кефир худалдан авах нь илүү их төвөгтэй болжээ.

Коля маш их өлссөн ба тэр хамгийн ойр байх сүүний дэлгүүр уруу явжээ.2084 онд та кефирийг литрийн хуванцар лонхонд авч болох ба энэ нь $a$ рублийн үнэтэй,эсвэл литрийн шилэн лонхонд авч болох ба энэ нь $b$ рублийн үнэтэй.Мөн та хоосон шилэн лонхоо буцаан өгвөл $c$ ($c < b$) рубль буцаан авах боловч та хуванцар лонхыг буцаан өгч болохгүй.

Коля-д $n$ рубль байгаа бөгөөд тэрээр одоо маш их өлсөж байгаа.Тиймээс тэр аль болох их хэмжээний кефир уухыг хүсэж байгаа юм.Мөн 1984 онд хуванцар лонх байгаагүй учраас Коля хэрхэн хамгийн зөвөөр асуудалд хандахаа мэдэхгүй байгаа ба танаас тусламж хүсжээ.

Оролт

Эхний мөрөнд Коля-д байгаа рублийн тоо болох ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{18}$) өгөгдөнө.

Дараагийн 3-н мөрөнд харгалзан литрийн хуванцар лонхтой кефирийн үнэ,шилэн лонхтой кефирийн үнэ болон хоосон шилэн лонхыг буцаан өгөхөд авах мөнгийг илэрхийлэх бүхэл тоонууд $a$, $b$ болон $c$ ($1 ≤ a ≤ 10^{18}$, $1 ≤ c < b ≤ 10^{18}$) өгөгдөнө.

Гаралт

Коля-ын ууж болох боломжит хамгийн их литр кефирын хэмжээг илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
10
11
9
8
Гаралт
2
Оролт
10
5
6
1
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээнд Коля нэг ширхэг шилэн лонхтойг аваад дараа нь буцааж өгөн дахин нэг шилэн лонхтойг авна.Ингэснээр тэрээр $2$ литр кефир уух юм.

2-дахь жишээнд Коля 2 ширхэг хуванцар лонхтойг авах ба ингэснээр $2$ литр кефир ууна.Эсвэл тэр нэг литр шилэн лонхтойг авах ба дараа нь үүнийгээ буцаан өгч нэг ширхэг хуванцар лонхтойг авна.Энэ 2 тохиолдолд тэрээр $2$ литр кефир ууна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...